Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юнисити ХХК-ийн импортолдог бүтээгдэхүүнийг сурталчлуулахгүй гэв


Хүмүүсийн зохисгүй хооллолтоос үүдсэн үлдэгдэл бохирууд нарийн, бүдүүн гэдсэнд хадгалагддагаас олон төрлийн өвчин үүсгэдэг. Үүнийг 100 хувь ургамлын нэгдэл агуулсан “Clearstar” бүтээгдэхүүн ид шидийн мэт цэвэрлэж, бүх төрлийн зовиур шаналлаас ангижруулна гэх сурталчилгаа сайтуудад их тавигдаж, борлуулалт ч сайтай байгаа дуулдсан. Үүнийг уусан тарган хүн богино хугацаанд турж, харин туранхай нь таргална. Гэдэс хэвлийгээрээ бүдүүрэхээ больж, харшил, батганаас ангжирахаас гадна хеликобактерийг устгадаг гэх тул бүсгүйчүүд ч “хуйлрах” болж. Тэгвэл өчигдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын цахим хуудаснаа энэ бүтээгдэхүүнийг сурталчилахгүй байхыг анхааруулжээ. Тус газраас дээрх бүтээгдэхүүнийг оруулж ирдэг “Юнисити” ХХК-ийн зар сурталчилгаанд шалгалт хийгээд ЭМЯ-наас бүтээгдэхүүн сурталчилах зөвшөөрөл аваагүй тул албан ёсны зөвшөөрөл автал нийтэд сурталчилахгүй байхыг хатуухан анхааруулжээ.
ШӨХТГ-ынхан үүнийгээ тайлбарлахдаа  “Иргэдийг илт төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж байсан нь тогтоогдсон тул “Юнисити” ХХК-ийн долоон нэр төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааг хориглосон” гэв. Харин тус бүтээгдэхүүний сурталчилгаан дээрх 9913.... дугаарт холбогдон энэ талаар лавлахад “Манайд ямар ч мэдэгдэл ирээгүй. Ирэх ч үндэс байхгүй. Бид бүх төрлийн судалгаа шинжилгээ хийлгээд Монголд худалдаалах зөвшөөрлөө авсан. Улсын бүртгэлд бүртгээд таван жилийн хугацаатай гэрчилгээ өгдөг юм билээ. Гэрчилгээний хүчинтэй таван жилийн хугацаа дуусах болоогүй. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үр дүн сайн байгаа” гэсэн хариу өглөө.

0 Сэтгэгдэл
Манайх гэр бүлээрээ хоол тэжээл судлаач Жаргалсүрэн гэдэг хүнээс зөвөлгөө аваад хэрэглэсэн үр дүн их сайн юм билээ мэргэжлийн хүнээс аваад зөв хэрэглэх нь аюулгүй санагдсан миний өтгөн хаталт хэвийн болж,охины минь асуудалтай арьс зүгээр болж нөхөр маань даралт нь тогтвортой болж үе мөч нь өвдөхөө болисон Жаргалсүрэн зөвлөхөд их баярлалаа
Энэ бүтээгдэхүүний реклам дээр сайн муу ямар ч коммент байдаггүй болохоор одоо хүртэл авах эсэхээ шийдээгүй л явна. Мөн өөрийн дэлгүүргүй гэхээр нь бас эргэлзээд байгаа. Уг нь хүн хэрэглэсэн бол сайн муу юм яригдах л ёстой доо.
Eniig uuval yadag bol hir ur duntei ve uusan hun bnu
Хамгийн их уншсан