Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн шөнө сар хиртэв

“NASA"-гийн сар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, "Африк, АНУ, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэг, Иран, Ливан, Энэтхэгт амьдардаг хүмүүс сарны бүтэн хиртэлтийг харах боломжтой байжээ. Энэ тохиолдол урд шөнө болж өнгөрсөн бөгөөд сарны хиртэлтэй холбоотой дэлхийн даралт өөрчлөгдөж зарим хэсэгт цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсчээ. 

Дэлхийн дагуул эрхэс сүүдэртээ бүрхэгдэх боловч сар тэнгэрт бүрэн алга бололгүй, бараандуу улаан өнгөөр хучигдах бөгөөд  энэхүү хүнд өнгөний хослолоос нь шалтгаалж байгалийн энэ үзэгдлийг "Цуст Саран" гэж нэрлэдэг байна.
Оросын Алс Дорнодод сарны  хиртэлтийг хэсэгчлэн харсан ба харин Хойд, Өмнөд Америкт бүтэн хиртэлт ажиглагджээ. Сарны бүтэн хиртэлт 20 минутын турш үргэлжилсэн гэнэ.
Сарны дараагийн хиртэлт ирэх аравдугаар сарын 8-нд тохиох бол 2015 онд дөрөвдүгээр сарын 4, есдүгээр сарын 28-нд үзэгдэнэ.
Сар хиртэх үеэр нойргүйдэх, зүрх судасны эмгэг үүсч болохыг эмч нар анхааруулдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан