Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто зам ашигласны төлбөр хураах ажил 40 хувьтай байна

Татвар хураалтын төв комисс тээврийн Үндэсний Дата төвтэй хамтран авто тээврийн татвар, төлбөр, торгуулийн мэдээлэл солилцох нэгдсэн системийг хэрэгжүүлэн программ боловсруулах юм. Эл ажлыг ирэх сарын 15 гэхэд бүрэн дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Нэгдсэн системд нь авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд нэгдэж,  дундын мэдээллийн сан үүсгэх юм байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яам, Татварын Ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын  төв, Авто тээврийн Үндэсний төв, Даатгал, Нийслэлийн Тээврийн газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг  байгууллагын мэдээллийг нэгтгэж дундын мэдээллийн сан үүсгэх аж. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэл сайжрахаас гадна иргэн зөвхөн torguuli.mn гэсэн цахим хуудаснаас татвар, замын төлбөр төлөлт, оношилгоо, даатгалын мэдээллээ бүрэн авах боломжтой  юм. Түүнчлэн иргэн өөрт ойр байгаа банкны аль ч салбарт  татвар, төлбөрөө төлөх боломжтой болох юм байна. Цаашид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол болон автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн 3-6 дугаар сарын хооронд төлж барагдуулах биш жилийн турш төлөх боломж бүрдэх юм. Харин тухайн жилдээ багтан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэгдсэн мэдээллийн санд орсон бүртгэлийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид захиргааны хариуцлага тооцох юм.Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил 40 хувьтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан