Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцнаас илүү гэр хороолол үнэд орно

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцохоор зангиагүй уулзалт зохион байгууллаа. “Газар шинэчлэн зохион байгуулах” сэдвээр өрнөсөн энэ асуудлыг гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ялгаж, салгах хэрэгтэй гэдгийг онцолсон нь иргэд гэр хорооллын дахин төлөвлөлттэй андуурдагтай холбоотой аж.
Газар шинэчлэн зохион байгуулах гэдэг нь иргэд нэгдэж, газраа зөв зохистой зохион байгуулж, инженерийн шугам сүлжээнд холбогдох тухай ойлголт. Тодруулбал, гэр хорооллын айл өрхүүд хашаан доторх бүх газраа ашигладаггүйгээс зэрлэг ургасан, шарилжиндаа дарагдсан хэрэгцээгүй талбай ихтэй. Нэг айл өрх  хашааныхаа нийт газрын 20-30 хувийг огт ашигладаггүй гэсэн тооцоо судалгаа гарчээ.  
Тэгвэл нэгдэж, зөв зохион байгуулснаар хэрэгцээгүй талбайгаа нэгтгэж, нөөц газар шинээр бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, нөөц газраа худалдаж, эдийн засгийн эргэлтэд оруулах аж. Ингэснээр таны нөөц газрыг худалдаж авсан иргэд таны болон нөөц газрын зохион байгуулалтыг хийж, автомашины талбай, инженерийн шугам сүлжээ, явган хүний зорчих зам, нарлах талбай зэргийг бий болгох юм байна. Энэ ажлыг иргэд эвлэлдэн нэгдсэний эцэст өөрсдөө зохион байгуулж, хувийн компанид нөөц газраа худалдаж болно. Харин компаниудад итгэхгүй бол хотын захиргаанд хандаж, нөөц газрыг зохион байгуулах ажлыг хийлгэж болох юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл тоологдсон бөгөөд тэд 22 мянган га газрыг хамарч байршдаг аж. Үүнээс 30 мянга шахам иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан