Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаар тогтнолын талбайд наймдугаар Богд Жибзундамбын хөшөө сүндэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зарлах тухай” захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу  Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд наймдугаар богд Жибзундамбын хөшөө байрлуулах болсонтой холбогдуулан хөшөөний загвар шалгаруулах уралдааныг ирэх сард багтаан зохион байгуулахаар болов. Хотын дарга шалгарсан загварыг зургадугаар сарын 2-ны өдрийн дотор танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Харин хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулахад гарах 3 690 000  төгрөгийг Засаг даргын нөөцөөс гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан