Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрмөц цахилгаан станц ажиллаж эхэлнэ

Газрын тос, нүүрс, шатдаг хий гэх мэт эрчим хүчний эх үүсвэрүүд ойрын 50-100 жилийн хугацаанд дуусах тухай яригдаж байна. Иймд сэргээгддэг эрчим хүчийг ашиглах талаар орон орны эрдэмтэд эрчимтэй судалгаа явуулсаар буй. Австралийн баруун эрэгт Энэтхэгийн далайд тус улсын эрдэмтэд далайн давалгааны механик энергийг ашигладаг өвөрмөц цахилгаан станц нээх гэж байна. Далайн гадаргад байрлуулсан 11 метр өргөн, таван метр өндөр хөвүүр нь давалгааг даган чичрэн хөдлөх бөгөөд чингэж хөдлөхдөө далайн ёроолд байрлуулсан гидравлик шахуургыг урт төмөр утсаар татан ажиллуулж цахилгаан эрчим хүч боловсруулна. Энэ цахилгаан станц 720 киловатт цахилгаан эрчим хүч ялгаруулах нь ойролцоо байрладаг тэнгисийн цэргийн хүчний баазыг хангахад хүрэлцэнэ. Манайд ч Хөвсгөл, Хяргас гэх мэт нууруудад ийм цахилгаан станц байрлуулах замаар цахилгааны хомсдлоос гарахад болохгүй гэх зүйлгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан