Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр

Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг  маргааш зохион байгуулна.

Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосныг дүүрэг, нийслэлээс шалгах юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар,  Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэх аж. Бусад төрийн болон хувийн хэвшлийн  бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн нийслэлээс мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан