Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Ардчилсан хувьсгалын түүхийг бүтээгч, ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 52 нас хүрэх байсан юм. Түүнийг хүндэтгэж УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, С.Дэмбэрэл, БХБЯ-ны дэд сайд Г.Байгальмаа, АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Э.Батсуурь, Д.Анхбаяр нарын албаныхан болоод ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан анд нөхөд нь цэцэг өргөлөө.

С.Зориг агсныг дурсан санаж, түүний нэрэмжит “Зориг сан”-ийн шугамаар энэ жил олон ажил хийхээр төлөвлөж байгаа гэдгээ тус сангийнхан цэцэг өргөх ёслолын үеэр хэлж байлаа. Тухайлбал, С.Зориг агсны нэрэмжит шатарын нээлттэй тэмцээнийг Гадаад харилцааны яамны танхимд зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргах юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан