Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайн ёроолоос гаргасан хамгийн алдартай 10 олдвор


Хүн төрөлхтөн сансарт хөөрч, өөр гараг эрхэс дээр хөл тавьсан, цөмийн энергийг ашиглаж чаддаг болсон гээд гайхамшигтай нээлт олныг хийсэн, хийж байгаа ч гэлээ хамар дороо байгааг далайг сайн судлаж чадаагүй байдаг нь хачирхалтай. Гэтэл дэлхийн гадаргын дийлэнх хэсэг далайгаар бүрхэгдсэн байдаг. Одоогоор судлаачид далайн ёроолын ердөө 5-7 хувийг л судалсан байдаг. Тиймээс далайн ёроолоос үе үе гайхамшигтай олдворууд гарч ирж бүгдийн анхаарлыг татдаг.
Зарим нэгээс нь танд сонирхуулъя.


10.Германы домогт бөмбөгдөгч

Дорнье 17 бөмбөгдөгч онгоц нь Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан домогт онгоц. Энэ онгоцыг 2000 гаруй ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг ч өдгөө ганц нь ч хадгалагдаж үлдсэнгүй. Цорын ганц бүрэн бүтнийг Английн эрэг орчим, далайн ёроолоос олсон юм. Судлаачид цэргийн архив уйгагүй эрэл хайгуул хийсний эцэст нь 1940 онд английн сөнөөгчийн унагасан бөмбөгдөгчийн болзошгүй байрлыг тогтоон хайж байгаад олжээ. Английн тэнгисийн цэргийн хүчин сая гаруй ам.доллар зарцуулаад живсэн онгоцыг гадаргуу дээр раргаж ирсэн байна. Одоо энэ онгоцгыг Их Британийн цэргийн нисэх хүчний музейд харж болно.

9. Улубуруны усан онгоц

Энэ усан онгоцыг далайн хөөс түүгч хүн 1982 онд Туркийн баруун өмнөд эрэг орчмын далайн ёроолоос огт санаандгүй олсон олсон юм. Хуш модоор хийсэн энэ усан онгоцыг эрдэмтэд судлаж үзээд манай тооллын өмнөх 14-р зүүнд барьсан түүхий хосгүй ховор олдвор болохыг тогтоосон байна. Усан онгоцдон дээр 10 мянган тонн зэс, мисирийн гоёл чимэглэл, зааны яс, дэлхийн хамгийн эртний шилэн баримал, итали сэлэм зэрэг түүхийн нэн ховор олдворууд гарч ирсэн юм. Онгоцыг гаргаж авахын тулд эртэмдэт 22 мянга 413 удаа шумбалт хийсэн байдаг. Гадарга дээр гаргаж ирсний дараа судалгаа хийсэнээр тэр олон мянган жилийн өмнө Газрын дундад тэнгист ямаршуу арилжаа наймаа явагддаг байсан тухай асар их зүйл шинээр олж мэдсэн тул энэ усан онгоцыг илрхүүлсэн явдлыг 20-р зууны хамгийн гайхамшигтай археологийн олдворын нэг зарласан юм.Одоо энэ усан онгоцыг Туркийн өмнөд нутагт байдаг Бодрум хотын усан доорх археоологийн музейд олж үзэж болно.


8. 40 жилийн өмнөх гэмт хэргийг гэрч машин

2013 оны есдүгээр сард Оклахома нууранд гидроакустик төхөөрөмж туршиж байсан цагдаа нар усан дор 40 жил болсон хоёр машин илрүүлжээ. Машинуудыг нээтэл тус бүрээс нь гурван араг яс гарч иржээ. Ингээд нарийвчилсан судалгаа явуулаад 1969 оны "Шевролет" машинаас гарч ирсэн гурван араг яс нь 40 жилийн өмнө сураггүй алга болсон өсвөр насны гурван хүүхдийнх болохыг тогтоожээ. Тэд хөлбөмбөгийн тоглолт үзэхээр яваад сураггүй алга болсон байж. Дараагийн машинаас гарч ирсэн гурван араг яс нь мөн 40 гаруй жилийн тэртээ сураггүй алга болсон тэтгэврийн гурван хөгшнийх болохыг тогтоожээ. Ингэснээр тэдний ар гэр нь ямар ч байсан дотны хүмүүсээ хүний ёсоор нутаглуулах боломжтой болов.


7. Махаратта уурын онгоцны сэг

Кентийн эрэг орчмын Гудвин нэртэй далайн элснээс янз бүрийн усан онгоцны сэг гарч ирэх нь олон. Энэ хэсэг нь Ла Маншын хоолойн хамгийн нарийн хэсэг бөгөөд дэлхийн хамгийн эрчимтэй хөдөлгөөнтэй усан зам юм. Энэ албан ёсоор бүртгэгдсэн усан онгоцны ослын тоо 1000 орчим. Эдний дотроос дэлхийн усан онгоцны түүхэнд хамгийн нууцлагд тооцогддог нэгэн осол олны анхаарлыг одоо хүртэл татсаар.
1891 онд үйлдвэрлэсэн Махаратта нэртэй уурын усан онгоц 1907 онд Гудвины элсэнд хайрагдан сууж. Нутгийн иргэд усан онгоцын ачааг юу ч үгүй тонож хоосолсны дараагаар хүчтэй салхи уурын онгоцын хөмрүүлснээр живсэн байна. 1917 онд үйлдвэрлэгдсэн Махаратт нэртэй хоёр дахь уурын онгоц 1939 онд Гудвины элсэнд хайрагдажээ. Уурын онгоцыг гаргаж авахаар ирсэн хүмүүс хөндийлөн ухах явцдаа хоёр дахь Махаратта нь эхний Махараттагийн сэгэнд тээглээд хайрагдсаныг олж мэдээд ихэд гайхсан байна. Энэ хоёр уурын онгоц нь хоёул Калькуттагаас Лондон орохоор нэг замаар явж байсан байдаг. 2008 онд өөр нэгэн гатлага онгоц хоёр Марахаттагийн нэгэнд тээглэн живсэн байдаг.


6. Сөнөөгч бөмбөгдөгч Макдоннел-Дуглас F-4 «Фантом» II

Ф-4 сөнөөгч бөмбөгдөгч Филиппинийн эрэг орчим 40 метрийн гүнд Субик Бей буланд живсэн байдаг. Усан живсэн бөмбөгдөгчийг гаргаж ирсний дараагаар мэргэжилтнүүд яаж яваад энд ирж живсэн бол гэдэг асуултад хариулах гэж гайхширчээ. Филиппиний тэр хавь нь дэлхийн хоёрдугаар дайны үед байлдааны том талбар байсан тул тухайн үеийн сэнсэт онгоцны сэг гарч ирвэл хэн ч гайхахгүй. Гэтэл 1958-1981 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан орчин үеийн тийрэлтэт онгоц энд яагаад живсэн болохыг одоо хүртэл хариулж чадахгүй байна. Энэ талаар янз бүрийн таамаг байдаг. Хүйтэн дайны үед гэмтсэн онгоцны бүх зэвсэг, хэрэгтэй гэсэн зүйлсийг нь аваад зай суллахын тулд нисэх онгоц тээгч дэээрээс далай руу түлхэдэг байсантай холбоотой гэдэг. Нөгөө тайлбараар 1967 онд Вьетнамын дайны үеэр Форрестол нисэх онгоц тээгч дээр түймэр гарсны дараа долоон Ф-4 шатсаны нэг нь гэнэ. Гэсэн хэдий ч энэ талаар бодит баримт байхгүй тул тайлагдаагүй нууц хэвээр.


5.Японы аварга том шумбагч онгоц

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы аварга том шумбагч завийг 2013 онд Хавайн арлын орчим 700 метрийн гүнээс илрүүлсэн байна. I-400 гэдэг энэ шумбагч нь уснаас хөвөх чадвартай гурван бөмбөгдөгч тээвэрлэн далайн гүнээр дайсны ард талаас гэнэитйн цохилт өгөхөөр бүтээгджээ. Энэ шумбагч завь нь 122 метр урттай, 60 мянга 350 км алсад хөвөх чадвартай нүсэр том эд. 1950-1960 онуудад Америк анхны цөмийн шумбагч хийх хүртэл I-400 нь дэлхийн хамгийн том шумбагч байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Америкчууд энэ шумбагчийг олзлон авсан бөгөөд нууцыг нь тайлж судлахад багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Харин 1946 онд холбоотны хувьд Зөвлөлтийн зүгээс японы шумбагчийн судлах хүсэлт гаргахад америкчууд Орост нууцыг өгөхгүй гээд торпедоор буудан живүүлсэн юм.


4.Хэн ч мэддэггүй хоёр уурын тэрэг

1985 онд Нью-Жерси хотын орчим далайн ёроолын зургийг гаргаж байсан судлаач гэнэт хоёр төмөөр эдлэл олж илрүүлжээ. Нарийвчлан судлахад яаж тийшээ орсон нь тодорхойгүй хоёр уурын тэрэг байж. 1850 онд үйлдвэрлэгдсэн "Planet Class 2-2-2 Ts" загварын хоёр уурын тэрэг яаж яаж яваад 27,5 метрийн гүнд живсэн нь одоо ч тодорхойгүй. Зарим нь далайн шуургатай таарсан усан онгоц тэнцвэрээ хадгалахын тулд тэднийг далай руу түлхэн унагасан гэх ч энэ талаар ямар ч баримт, тэмдэглэгээ архивт байхгүй байгаа аж.


3. Махабалипурам хотын алдагдсан суварга

Энэтхэгийн Махабалипурам хотын хүмүүс хотод нь долоон гайхамшигтай суварга байсан бөгөөд гоо үзэсгэлэнд нь бурхад хүртэл атаархадаг байсан тул нэгэн өдөр далайн шуурга явуулж зургааг нь залгиулсан гэдэг домогт итгэдэг байв. Харин судлаачид домогт бүдит зүйл үгүй, эрэг дээр байгаа ганц нь анхнаасаа л ганцаараа баригдсан гэдэгт эргэлздэггүй байв. Гэтэл 2004 оны аймшигт цунамигийн үеэр далай ус гэнэт эргээс 500 метр гүн ухрахдаа далайн ёроолд байгаа зургаан суваргыг харуулсан байна. Ухарсан ус буцан төрөхдөө олон зууны турш лаг шаварт дарагдаад байсан суваргуудыг шавраас цэвэрлэн бүр ч гайхалтай байдлаар харуулжээ.

2. Сфинкс

2014 оны эхээр усан ёроолын археологичид Багамын арлуудыг орчим сөнөсөн эртний усан онгоцыг судлах явцад хүн толгойтой, арслан биетэй үлгэр домгийн амьтан буюу сфинксийн хөшөөг олжээ. Нарийвчлан судалгаа явуулаад сфинкс нь яах аргагүй Орхи Дорнодоос гаралтай бүр тодруулбал Египетийн Вади Рахану нэртэй шохойн чулууны орд газраас гаралтай гэдгийг баталсан байна. Египетчүүдийг далайн аялалд тийм ч сайнгүй хүмүүс байсан гэдэгт эрдэмтэд санал нэгддэг. Гэтэл хаа байсан Египетээс ямар зорилгоор 2500 жилийн тэртээ Сфинксийн Карибын тэнгис хүртэл зөөвөрлөж явсныг эртэмтэд одоо хүртэл тогтоож чадаагүй байна.


1. Домгийн хот

Грекчүүдийн Гераклеон, Египетчуудын Тонис гэж нэрлэдэг байсны эртний хотыг Египетийн эргийн ойролцоох Абукир буланд 46 метрийн гүнээс илрүүлжээ. Хотыг 1200 жилийн турш лаг шаварт дарагдан далдлагдсаны дараагаар 2000 онд илрүүлсэн юм. Усан дор малтлага хийсэн эрдэмтэд асар их түүхий дурсгалт зүйлс илрүүлсэн юм. Эндээс илрүүлсэн бүх дурсгалт зүйлсийг бүрэн судлахад 200 гаруй жилийн уйгагүй ажил шаардлагатай гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан