Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглолоо

Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, логистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, логистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даал­гасан байна. Түүнчлэн бай­галь орчны нөлөөллийн үнэл­гээний дагуу байгаль орчны менежмент төлөв­лөгөөний хэрэгжилт хан­гуулж, эвдсэн газрын хэмжээг тогтоож тухайн тал­байн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион бай­­гуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуц­­­лах саналыг холбогдох бай­­гууллагад тавьж шийд­вэрлүүлэхээр үүрэг болгосон юм.
Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг  цэвэрлэх зориулалтын  хоёр талбайтай  болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан