Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилдаа хариуцлаггүй хандсан үнэлгээний хорооны гишүүдийг зарлалаа

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр са­рын 17-ны өдрийн ээлжит хурал­даанаар нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруу­лалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга автозам, барилга байгуу­ламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгуул­лагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон.

Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн. Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ.
Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр дараах долоон аж ахуйн нэгжийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх  саналаа хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар тус ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Нийслэлийн За­саг даргын “Хөрөнгө оруу­лал­тын ажлын хянал­тыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн дагуу Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх долоон аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болон ямар ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулъя.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан