Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бух үнээ хоёрын хуримыг 17 мянган доллараар тэмдэглэлээ

Энэтхэгийн Индаур хотод бух үнээ хоёрын хуримын ёслол болжээ. Гангу нэрт үнээг  Пракаш бухтай гэрлүүлэх ёслолд бүтэн хоёр сарын турш бэлтгэсэн байна. Индаур хотын ойролцоох хэд хэдэн тосгонд ширүүн бороо орж хөрс гулган их сүйрэл авчирсны дараа нутгийн иргэд байгаль дэлхийгээ аргадахаар шийдэж өөрсдийн хамгийн ихэд хүндэлдэг үхрээ ийн гэрлүүлсэн нь энэ гэнэ. Хуримд бэлтгэх ажилд хүн бүр гар бие оролцож тус бүр 80 долларын хандив өргөсөн байна. Бух үнээ хоёрт үндэсний тансаг хувцас өмсгөн “сүйт бүсгүй” үнээнд үнэт эдлэл, зүүлт чимэг хүртэл авч өгчээ. Хуриманд хэдэн мянган зочин ирсний зарим нь бүр өөр хот, тосгодоос ирсэн байсан гэнэ.
 

0 Сэтгэгдэл
muhar svsgee gej
Хамгийн их уншсан