Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д гурван настай охин төрсөн дүүгээ буудчихжээ

Америкийн Юта мужийн Коллеж-Уорд  хотод гурван настай охин винтов буу алдаж өөрийнхөө хоёр настай дүүгийнхээ амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Охин эцгийнхээ винтов бууг авч буудахад сум жаал хүүгийн гэдсэнд туссан байна. Хүүг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй аж. Охиныг авахад буу цэнэггүй байсан гэж байгаа ч бяцхан охин сумыг магазинаас нь хэрхэн авч хүхээнд хийсэн нь тодорхойгүй байна. Цагдаагийнхны мэдээлснээр хүүхдүүдийн эцэг эх энэ үеэр гэртээ байцгаасан ч тэднийг хэсэгхэн хугацаагаар анхаарал сарних үеэр энэ хэрэг гарчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард мөн л америкиын Детройт хотод дөрвөн настай охин буу алаж үеэл дүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Телевизор үзээд сууж байсан гурван хүүхэд орон дороосоо цэнэгтэй буу олоод сонирхон оролдож байхдаа буу алдаж нэгийгээ хөнөөсөн нь тэр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан