Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонези Азийн тоглолт хүлээж авна гэжээ

Вьетнам 2019 оны Азийн тоглолтыг өөрийн нутаг дээр зохион байгуулахаас татгалз­саны дараа Индонези зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай  “Ассо­шейтэд пресс” агентлаг мэдээлэв.  Тус улсын Спортын сайд нь тоглолт зохион байгуулахад бэлэн, санхүүжилттэй холбоотой асуудал байхгүй гэжээ. Азийн Олимпын зөвлөлийн төлөөлөгчид Индонезид ирэх тавдугаар сард айлчилж бэлэн байдлын түвшнийг тодорхойлохоор болсон байна. Вьетнам хөрөнгө санхүү хүрэлцэхгүйн улмаас Азийн тоглолтыг хүлээн авахаас татгалзсан юм. Азийн тоглолтыг 1951 оноос хойш  нь тус тивийн улсуудын тамирчдын дунд дөрвөн жил тутам зохион явуулж байгаа бөгөөд оролцогчдынхоо тоогоор Олимпын дараа ордог томоохон арга хэмжээ юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан