Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Дэлхийн гуравдугаар дайн Украинаас үүдэж мэднэ гэнэ
Британийн тагнуулын байгууллагын таамаглаж байгаагаар бол дэлхийн гуравдугаар дайн Украины нутагт үүсч магадгүй гэнэ. Тагнуулын энэ байгууллага улсынхаа Ерөнхий сайд Дэвид Кэмеронд украины нутагт цэргээ оруулахгүй бол энэ хямрал даамжирсаар Оростой хийх том хэмжээний дайн болж хувирч мэднэ гэж урьдчилан анхааруулжээ. Британийн тагнуулын “МИ-6” байгууллагын ажилтнууд украины хямралын явцыг судалж үзээд энэ нь иргэний дайнд хүргэж магадгүй гэж анхааруулж байсан юм. Үйл явдал ингэж өрнөвөл Дорноод Украины хэсэг Орост нэгдэх, тусгаар тогтнох тухайгаа зарлаж магадгүй юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Украинд төрийн эргэлт гарч засаг солигдсон юм. Үүнтэй зэрэгцээд тус улсын зүүн болон зүүн өмнөд хэсэг, Крым улсынхаа Дээд Радагийн ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэж автономит эрхийнхээ тухай бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Санал асуулгад оролцогсдын 96 хувь нь ОХУ-ын бүрэлдхүүндп орно гэсэн санал өгсний дагуу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны гуравдугаар сарын 21-нд Крым, Севастополийг ОХУ-ын бүрэлдхүүндп оруулах тухай хэлэлцээрийг үндэслэн хууль баталсан юм. Мөн ОХУ-ын Крымын холбооны тойрог байгуулах зарлиг ч гаргасан юм.
0 Сэтгэгдэл
ххххх
АНУ Украйнд зарцуулсан 5 тэрбум доллартоо хоргодоод үхэх нь л дээ
2014.04.22