Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгос цөмийн туршилт явуулж магадгүй

Хойд Солонгосын цөмийн туршилтын төвд техник, бие бүрэлдэхүүний хөдөлгөөн эрс эрчимжсэн тухай мэдээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Бүгд л Хойд Солонгос ээлжит цөмийн туршилт хийх бэлтгэлээ базааж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам ч энэ таамагтай санал нийлж байгаагаа мэдэгдэв.
Энэ сарын 25-26-ны өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан цөмийн туршилт хийх гэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын тал шинэ цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан. Дээр нь хэдхэн өдрийн өмнө Барак Обамагийн Ази, Номхон далайн орнуудаар хийж байгаа айлчлалыг бүс нутагт цөмийн зэвсгээр хөөцөлдөх гол нөхцөл болж байна гэж шүүмжилж байсан юм. Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх Хятадын тусгай төлөөлөгч У Давэй Хойд Солонгос цөмийн зэвсгийн шинэ туршилт явуулж болзошгүй байгааг “ноцтой” гэж тодорхойлоод зогсоох талаар хүчин чармайлт гаргана гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан