Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчингийн нэрэмжит тэмцээнд III сургууль тэргүүллээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэрэмжит цомын төлөө гар бөмбөг болон теннисний тэмцээнд Эрдэнэбулган сумын III сургуулийн багш нар түрүүлж цом, мөнгөн шагналын эзэд боллоо. Аймгийн бүх шатны сургуулийн багш нарын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд удаах байрыг Эрдэнэмандал сум, гуравдугаар байрыг Хотонт сумын багш нар эзэллээ. Теннисний эрэгтэйчүүдийн  тэргүүн байранд “ Гурван тамир“ дээд сургуулийн багш н. Батболд, эмэгтэйчүүдийн тэргүүн байранд  Хас тамир клубийн багш н. Нарангуа нар тус тус шалгарав. Шагналыг аймгийн БСГ-ын дарга А. Амгаланбаатар, аймгийн гар бөмбөгийн холбооны тэргүүн Р. Цэрэннадмид болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зөвлөх Ян Чин Дун тэргүүтэй төлөөлөгчид гардуулж, баяр хүргэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан