Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг юу хийсэн гэж 40 сая төгрөгөөр шагнав


Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэж радиотой, телевизтэй айл өрх бүрээс үзсэн ч үл үзсэн ч , сонссон ч үл сонссон ч сар бүр хураамж авдаг угжны нэг байгууллага бий. Хагас зуунаас ч илүү түүхтэй энэ байгууллага Монголын сор болсон үе үеийн уран бүтээлч, сэтгүүлчдийн нөр их хөдөлмөр зүтгэл ур чадварын үр шимээр өнөөдөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж ирсэн. Харамсалтай нь олон нийтийн гэх тодотголтойгоор  УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон олон нийтийн төлөөллөөс “Үндэсний зөвлөл” гэх дээд удирдлагыг нь сонгож, тэд нь МҮОНРТ-ийн захирлыг томилсон нэр зүүдэг болсон нь энэ байгууллагыг хуйвалдаан, хутгалдааны үүр уурхайн болгож эхлээд байна.

МҮОНРТ-ийг ийм статустай болгосноос хойш тасралтгүйгээр 10  жил шахуу  энэ байгууллагыг удирдаж буй М.Наранбаатар гэж залуу бий. Чөтгөрийн ч арга эвийг олж чадах, зальтай сүйхээтэйгээр хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол нимгэн  энэ залуу үе үеийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн судсыг нь барьж, тархийг нь базаж чаддаг. Тиймдээ ч МҮОНРТ-ийг ийнхүү хугацаагүйгээр удирдаж,  эзэн суух болсон.

МҮОНРТ бол цэвэр уран бүтээлийн байгууллага. Энэ байгууллага чадварлаг , ёс зүйтэй сэтгүүлч, уран бүтээлчдийн хөлс хөдөлмөр ур чадвар дээр оршин тогтдог. Гэтэл 47 жилийн түүхтэй Монголын Үндэсний телевиз, радиогийн сэтгүүлч, уран бүтээлчид өнөөдөр хэдэн төгрөгийн цалин хөлс авдгийг хэлэхэд ч ичмээр. Өдөр шөнө,  цаг наргүй ажилласныхаа төлөө энэ хүмүүсийн авдаг цалин ар гэрийнхнийгээ хосон хонуулахгүй хоёр идүүлэхгүйгээр арай ядан хүрдэг.

Харин М.Наранбаатар захирал хичнээн төгрөгийг цалин авдаг бол. Захирлын хувьд жирийн нэг сэтгүүлчийнхээс  илүү нь мэдээж. Дээрээс нь нэмээд  гэрээнийхээ биелэлтийг дүгнүүлэх нэрийдлээр хэдэн саяар хэмжигдэх мөнгөн шагнал авдаг. Хамгийн сүүлд л гэхэд 2013 оны ажлын тайланг нь  судалсан Ажлын хэсгийн дүгнэлтээр М.Наранбаатар захирлыг  40 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргажээ.

Дээрх Ажлын хэсгийг Үндэсний зөвлөлийн 2014 оны 02-р сарын 27-ны өдрийн 10-р тогтоолоор томилсон бөгөөд  “Боролдойн” гэгдэх С.Мягмар даргалан А.Арман, А.Мөнхбат, Г.Энхбаяр, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм байна. Тэд  МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлыг дүгнээд “...2013 онд Үндэсний зөвлөлийн 34 удаагийн тогтоолоор өгсөн үүрэг даалгавруудыг амжилттай бүрэн биелүүлж ажилласан. ...Тус онд байгууллагын төсөв, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан нийт 140 ажил хийхээр төлөвлөж биелэлт 90 хувь буюу МашСайн /А/ үнэлгээтэй гарсан байна.

.... Байгууллагын 2013 оны төсвийн гүйцэтгэлээс үзэхэд түрээсийн орлогоос бусад бүх орлого бүх нэр төрлөөр давсан биелэлт гарч, нийт дүнгээрээ 104,1 хувь буюу 697,4 сая төгрөгөөр төлөвлөгөө давж биелсэн.

Мөн төлөвлөсөн зардал нийт дүнгээрээ 826,1 сая төгрөгөөр буюу 5 хувиар хэмнэлт гаргасан байна. Үүний үр дүнд оны эхэнд 533,9 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бий болсон байсныг жилийн эцэст 1,057,4 сая төгрөг болгон нэмэгдүүлж чадсан байна. Үүнээс гадна Үндэсний зөвлөлийн зөвшөөрлөөр бүх ажиллагсдад жилийн эцэст 414,4 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгожээ.

 Үндэсний зөвлөлийн хүсэлтээр Монгол Улсын Үндэсний аудитын газраас тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 2012-2013 оны 9 сарын байдлаар хийсэн аудитын шалгалтын тайланд “Үндэсний олон нийтийн телевизийн сарын хураамжийг 12 жилийн турш өөрчлөөгүйгээс улсын төсвийн дэмжлэг буурахгүй байна. Гэвч МҮОНРТ-ийн зүгээс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг үе шаттайгаар төлөвлөж ажилласны дүнд 2009 онтой харьцуулахад орлого 62,6 хувиар, 2013 оны эхний 9 сарын орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар тус тус өссөн байна....” хэмээн дүгнэсэн байх юм.

Үүнийг Үндэсний зөвлөл хэлэлцээд, сонирхолтой, олон сайн нэвтрүүлэг бүтээж, үзэгчдийн тоог нэмэгдүүлж буй МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг 40 сая төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэр гаргажээ.

Гэхдээ энэ шийдвэрийг Үндэсний зөвлөлийн гишүүд бүгд дэмжээгүй бололтой юм. Уг зөвлөл 15  гишүүнтэй. Тэдний дийлэнх нь  уран бүтээлийн бус хүмүүс. Лам, генерал гээд салбар салбарын төлөөлөл байдаг. Зарим нэг нь Үндэсний зөвлөлийн ажилдаа ч тоотойхон оролцож, олонхийн жишгийг дагаж санал өгөхөөс өөр оролцоогүй. Тиймдээ шударга гэгддэг Төрийн шагналт жүжигчин С.Сосорбарам, Төрийн шагналт, сэтгүүлч Д.Цэнддоо нарын уран бүтээлч гишүүд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг ийм олон сая төгрөгөөр шагнаж буйг шударга биш гэж үзэж буйгаа илэрхийлэн  эсэргүүцжээ.

М.Наранбаатар 40 сая төгрөгөөр шагнагдах хэмжээнд ямар ажил хийсэн юм бэ?

“Хийхийг нь чи хий, аахилахыг нь би...” гэдэг шиг МҮОНРТ-ээр сайн уран бүтээл гарч, үзэгч сонсогчдын тоо нэмэгдсэн нь сэтгүүлч, уран бүтээлчдийнх нь  ур чадварын үнэлгээ, хийсэн уран бүтээлийнх нь үр дүн. Үүнд М.Наранбаатарын хуруу байтугай, тархи нь ч ажиллаагүй. Гэтэл М.Наранбаатар яагаад 40 сая төгрөгийн шагнал авах эрхтэй гэж.  40 сая төгрөг  маш их мөнгө. Жилд таван сая төгрөгийн цалин авдаг МҮОНРТ-ийн сэтгүүлчийн бүхэл бүтэн 8 жилийн цалин.

Гэтэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ их мөнгөөр ганц Ерөнхий захирлыг шагнах шийдвэр гаргахаасаа өмнө том компанийн цэвэрлэгчээс ч бага цалин авдаг  уран бүтээлчдийг нь яагаад бодсонгүй вэ?

МҮОНРТ 1000 орчим ажиллагсадтай. Энд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ёолк, Гүрбазар, Золжаргал, Амбасэлмаа гээд Монголын телевизийн нүүр царай, цар хүрээг тодорхойлдог мундаг сэтгүүлчдээс эхлээд будаг нь хатаагүй диплом өвөртөлсөн шинэхэн сэтгүүлчид ажилладаг. Хамгийн  эмзэглэмээр нь тэд бүгд сард яг адилхан  цалин авдаг.

Төрийн өмчит компанийн Удирдах зөвлөлийнхөн гүйцэтгэх захирлуудын ажлыг дүгнэж хэдэн арван сая төгрөгөөр урамшуулах хэлбэрээр төрийн мөнгөөр бие биенийгээ шагнадаг байдал газар авсан. Энэ нь хууль хяналтынхны хараанд өртөж эхнээсээ шалгагдаж буй. Үүнтэй адилхан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийнхөн  үүрэг даалгаврыг нь биелүүлсэн Ерөнхий захирлыг ийм  олон сая төгрөгөөр шагнаж буй нь хууль ёсны шийдвэртэй ч хууль бус хулгай юм биш үү.

МҮОНРТ бол хувьцаат компани биш. Энэ байгууллага телевиз үзэгч, радио сонсогч сая гаруй айл өрхийн хураамжаар төсвөө бүрдүүлдэг. Дээрээс нь Улсын төсвөөс олон тэрбум төгрөгийн татаас авдаг. Төрийн өмчит том компаниудад эргэлддэг олон тэрбум төгрөг МҮОНРТ гэх энэ байгууллагад эргэлддэг гэсэн тооцоо бий. Гэтэл тэд айл өрх бүрээс авч буй хураамж, улсад төлсөн татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан олон тэрбум төгрөгөөр өөрсдийгөө ийнхүү шагнаж буй нь ногдол ашиг уу, найрсаг хулгай юу?

2 Сэтгэгдэл
Naraa bol tsaisan hulgaichda arai denduu..,..
Ene erguu chin ichih bulchirhai baihgui shuu de.
авилга биш л байгаасай
Байгууллагын 2013 оны төсвийн гүйцэтгэлээс үзэхэд түрээсийн орлогоос бусад бүх орлого бүх нэр төрлөөр давсан биелэлт гарч, нийт дүнгээрээ 104,1 хувь буюу 697,4 сая төгрөгөөр төлөвлөгөө давж биелсэн. Мөн төлөвлөсөн зардал нийт дүнгээрээ 826,1 сая төгрөгөөр буюу 5 хувиар хэмнэлт гаргасан байна. Үүний үр дүнд оны эхэнд 533,9 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бий болсон байсныг жилийн эцэст 1,057,4 сая төгрөг болгон нэмэгдүүлж чадсан байна. Үүнээс гадна Үндэсний зөвлөлийн зөвшөөрлөөр бүх ажиллагсдад жилийн эцэст 414,4 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгожээ. Үндэсний зөвлөлийн хүсэлтээр Монгол Улсын Үндэсний аудитын газраас тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 2012-2013 оны 9 сарын байдлаар хийсэн аудитын шалгалтын тайланд “Үндэсний олон нийтийн телевизийн сарын хураамжийг 12 жилийн турш өөрчлөөгүйгээс улсын төсвийн дэмжлэг буурахгүй байна. Гэвч МҮОНРТ-ийн зүгээс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг үе шаттайгаар төлөвлөж ажилласны дүнд 2009 онтой харьцуулахад орлого 62,6 хувиар, 2013 оны эхний 9 сарын орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар тус тус өссөн байна....” хэмээн дүгнэсэн байх юм. Oboo ym bish uu
ih muuhai deerelhuu haritsaagui hun bna le, mayaktai mashin unachihaad ursgal surj orj ireed tsonhooroo zailaadah gej zagnaad.
"Энэ Хачиг Луузан чинь өнгөн дээрээ..." гэж кинонд гардаг шиг энэ Наранбаатарыг шагнах бус улсын хөрөнгө, төсвийн өмчийг баахан хэрэгтэй, хэрэггүй кино хийж, өөрөө хүртэл тоглосон гэж бүр торгох хэрэгтэй хүн. Хуучин МАХН-ын угшилтай энэ нөхөр аль ч төрийн үед дальдагнаж явах юм. Хөгшин генераль, хэнээ Пүрэвдорж, шог зохиолч гэгдэх Цэнддоо нарын АН-ын бурхинууд энэ нөхрийг хусч, зайлуулж чадахгүй байна уу? Чааваас гэхээс яах вэ.
Хамгийн их уншсан