Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлээс 2,2 кг цул алт олджээ

Хан-Уул дүүрэгт барилга барихаар газар шорооны ажил хийж байсан барилгын ажилчид Монголын түүхэнд тэмдэглэгдэхээр 2.2 кг жинтэй цул алт олсон тухай өнөөдөр онлайнаар шуугиж байна. Цулаараа олдсон алтыг тунгаамал гэж нэрлэдэг.  Ер нь, монголын нутгаас тунгаамал олдох нь цөөн бус тохиолддог байна.
Тухайлбал, 2012 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Буйлс гэдэг газар гар аргаар алт олборлож байсан Өвөрхангайн иргэд 420 грамм цул алт олсон гэнэ. Мөн тус газраас 2001 онд 450 грамм цул алт олсон тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ хамгийн том нь Заамарын Хайлаастын ордоос 808 грамм жинтэй цул алт олдож байсан байна.

Viva city хотхоны баруун талд баригдаж буй Шинэ өргөө хорооллын нутаг дэвсгэрээс уг 2,2 кг алт олджээ. Шинэ өргөө хорооллыг нийслэлчүүд А3 стандартын анхны хороолол гэдэг сурталчилгаагаар нь мэдэх болоод байгаа.



Харин дэлхийн хэмжээнд олдсон томоохон алтнуудын талаар сонирхуулбал:

Арабын XI  зууны гар бичмэлд өнөөгийн Афганистаны нутгаас  хамгийн том цул алт олсон тухай бичсэн байдаг нь бараг хоёр тонн болж байсан тухай хэмжээг нь дүрсэлж бичсэн байдаг. Харамсалтай нь үүнийг батлах ямар нэгэн баримт байхгүй.

Харин баримтаар нотлогдсон хамгийн том цул алтыг Австралийн “Итгэл найдварын од” уурхайгаас олсон байдаг.  Энэ нь 144 см урт, 66 см өргөн, 10 см зузаан хавтан хэлбэртэй 83 кг байсан байна. Үүнийг “Холтерманы хавтан” гэж нэрлэсэн ч хожим нь хайлуулж ашигласан байдаг.

Том том цул алт олдох талаараа Австрали толгой цохьдог. 1857 онд мөн л австралиас “Гялалзсан Баркли” гэж нэрлэсэн цул алт олсон нь 34,2 кг байсан бол 1858 онд “Хүсэл” гэдэг алт 62 кг, 1868 онд олсон “Хүссэн танихгүй эр” гэдэг цул алт 71 кг татаж байжээ.

Мөн 1868 онд австралийн алтны уурхайгаас “Канад эр-1” гэдгийг олсон нь 50,4 кг байсан бол хожим нь бас нэгийг олж “Канад эр-2”  хэмээн нэрлэсэн нь 40 кг хүрч байжээ.

1901 онд Японы Хонсю арлаас 71 кг хүрэх цул алт олж “Япон эр” гэж нэрлэсэн байдаг.
Манай хойд хөрш Орост 1842 онд Уралын Миасс голын саваас 36 кг цул алт олсноо “Алтан гурвалжин” гэж нэрлэсэн нь өнөөдөр оросын “Эрдэнэсийн сан”-д хадгалагдаж байгаа.
Хамгийн сүүлд оросын Хабаровскийн хязгаараас 33 кг жинтэй цул алт олсныг мөн л Эрдэнэсийн санд хадгалжээ. 

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
Mongoliin gazar shoroonoos enenees iluu tom tom altuud oldoj bga ch bugd hil davaad alga bolj bga da
altan deer suusan mongol gej eniig heleh baih dandaa deed tomchuud maan еврэй юм даа
Энэ барилгынхан ч баяжсаан.
Энэ алтыг тэгээд улс авах уу
tegeed alt olj bgaagaar zurag avhuullaa yu ter hun ni alt olsoon geed hellee shal ***** ym yrihaa boliochee zugeer l manai bariig avaarai gechiheech de
Олсон хүн нь баяжсаан хаха
shudaragaar orsoldooch alt garlaa yu
LOL tgd gazraas oldson gedegt n itgeh hun ih l bdag bhdaa
Зүгээр л манай байрыг аваарай гээд л хэлчихээч дээ. Худлаа элдэв юм нухаж байхаар
Монгол нутгаасаа "Монгол эр" гэдэг 108 кг цул алт олноо, билэгдэлээ бодоод
shal hudlaa bairaa surtalchlah neg saixan arga bnadaa gej goy markting bna xaxa
Az standart iin horoolol geheer alt garch ireh estoi iym baina l daa. Yavuurgvi.PR baina doo chaavaas
Olson humuust ni uguh heregtei sh de . Heseg hunii amidrql saijrag. Yamar hulgailsan bish
Хамгийн их уншсан