Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оддын гэр бүл 9 жилийн дараа хүүхэдтэй болжээ

Солонгосын жүжигчин Хан Га Ин бие давхар болжээ. Жүжигчин Ён Жун Хүнтэй 2005 онд хуримаа хийсэн тэрээр есөн жилийн дараа хүүхэдтэй болж байгаа нь энэ юм. 2003 онд хамт кинонд тоглож байгаад хайр сэтгэлийн холбоотой болсон хоёр жүжигчин бараг 10 жилийн дараа анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Хан Га Инийг жирэмсэн болсон гэдэг мэдээ сүүлийн үед сонсогдож байсан ч хос хоёр улс оронд нь тохиолдсон хөлөг онгоцны эмгэнэлт мэдээний хажуугаар баяртай мэдээ дуулгахыг хүсээгүй нууцалж байжээ. Гэвч нэгэнт мэдээлэл ил болсон тул Хан Га Иний агентлаг мэдэгдэл хийж, үнэн болохыг нь баталсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан