Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бямбацогт шиг өөрийн гэсэн толгойгүй хүн сонссоноо л ярьж байдаг


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гэдэг хүн “Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил болохоос Н.Алтанхуягийн хийсэн ажил биш” хэмээн УИХ-ын чуулган дээр сүртэйгээр мэдэгдлээ. Түүнийхээр бол өнөөдөр Монгол Улсад олон орон сууц баригдаж, зам талбай бий болж байгаа нь хэн нэгний хийсэн ажил биш зүгээр л өөрөө босоод байгаа болж таарч байна.
Энэ мэт тэнэг үгийг энэ хүн нэг удаа ч биш хэд хэдэн удаа их өндөр дуугаар зарлаж, монголчуудын амьдрал ямар нэгэн хэмжээгээр сайжирч байгаад нүд нь хорсч яваа хүн.
Ер УИХ-д ийм бодлогогүй үг ярьдаг хүн үеийн үед байсаар ирсний нэг нь энэ хүн. УИХ-ын чоно санаатай хашир гишүүд бол үнэнийг шууд ингэж гуйвуулж чаддаггүй, далдуур ярьдаг. УИХ дахь МАН-ын бүлэг дээрээ, гадаа гудамжинд, бааран дотор ярьдгийг С.Бямбацог мэтийнх нь сонсоод баталгаатай үнэн гэж итгэн шууд үг болгож УИХ-ын чуулганы хуралдааны танхимд чанга дуугаар ярьдаг. Үүний нэг нь л С.Бямбацогт гэдэг хүн.
Ийм ч болохоор нь цөөнх болж ядарч зүдэрч яваа МАН-ынхан энэ хүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болгон өргөмжилж нохойд барьдаг мод болгон ашиглаж  байгаа нь энэ. Хэдэн догжирууд нь бол хэлэхгүй л дээ.
Олны өмнө хэлж чадахгүй үгээ өөр зуураа ярьж “таашаал” авч байгааг нь сонсоод л түүнийгээ үнэн  зүйл хэмээн итгэж хаа хамаагүй хашгирч явдаг хүн ер хаа газар л байдаг даа. Ийм хэрүүлч, бодлогогүй хүн монголын аймаг сумдаар л нэг байгаа. Хөөрхий яахав дээ тэд хаа хамаагүй хашгирч, элдвийг ярьж л байдаг......Харин төр, засгийн эрх барьж байгаа хүмүүс нь ингэж хэлэх нь юу л бол.
Уг нь С.Бямбацогт гэдэг хүн бол монголын ХАА-н нэртэй зүтгэлтний хүүхэд, мал аж ахуй мэдэх л хүний нэг. Эцэг нь энэ үгийг сонссон бол юу гэх байсан бол. Гэхдээ л С.Бямбацогт гэдэг энэ хүн ямар нэгэн юманд хэн нэгнийг заавал буруутгаж, алж цаазалж, золиосонд гаргаж байх ёстой гэсэн коммунист үзэл суртлаасаа салж чадаагүй хүн болохоор одоо яана гэхэв.
Мал өсөөгүй бол энэ хүн бас нэг юм хэлэх л байсан байх. Мал өсөөд ирэхээр аргаа барахдаа ингэж байгаа нь энэ. Өчигдөрхөн хэдэн малчин энэ хүнийг уучлал гуй хэмээн хэвлэлийн хурал хийж байсан. Юмны учир ойлгохгүй, хүний үгээр үг хийж явдаг ийм хөвсөргөн хүнийг чинь тэгэж хэлээд ч яах юм билээ. Ямар ойлгох биш.
Мал өсөөд малчдын амьдрал арай гайгүй дээрдээд ирэхээр ганц С.Бямбацогт ч биш, МАН-ынхан бүгдээрээ уур нь хүрээд байгаа юм чинь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан