Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Мэдэгдэл
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам
МЭДЭГДЭЛ
2014 оны 4 дүгээр сарын 23 өдөр
Улаанбаатар хот
УИХ-ын чуулганы 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Мал аж ахуйн салбарт өсөлт гарсан нь Засгийн газрын ажил биш, Хуц ухны ажил” гэсэн нь олон жилийн тэртээгээс малаа гаршуулж өнөөгийн шинжлэх ухаанд суурилсан мал аж ахуйн салбарыг монгол орны эдийн засгийн тулгуур багана болтол хөгжүүлж ирсэн Малчин түмэн, үе үеийн Төр, засгийн нөр их хөдөлмөр, бодлого шийдвэрийг үгүйсгэсэн асар хариуцлагагүй, Төрийн бодлого тодорхойлогч, төрийн түшээ, түмний элч төлөөлөгч хүнд байж болшгүй үг хэлсэн.
Монголын мал ахуйг гардан эрхэлж ирсэн малчид нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр, эх орны аж үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг. Малчин хүний хөдөлмөр нь байгалийн хатуу ширүүн нөлөөн дор явагдаж байдаг, цаг наргүй үргэлжилдэг, хөдөлмөрийн нормчлол, хамгаалал байдаггүй онцлогтой юм.
Иймд сүүлийн жилүүдэд Төр засгаас Малчдын болон мал аж ахуйн хөгжлийн талаар орон нутаг руугаа чиглэсэн олон арга хэмжээг явуулж байна. Ялангуяа малчин ардаа “МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН” гэж үнэлэн мэргэжлийн үнэмлэх, жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга тэмдэг олгож, арилжааны банкинд харилцах данс нээн эдийн засгийн идэвхтэй харилцааг өрнүүлээд байгаа билээ.
Гэтэл энэ бүгдийг эрхэм гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт та үгүйсгэсэнээрээ малчдаасаа уучлалт гуйгаад зогсохгүй өөрийн санаачилгаар бүлгийн даргын ажлаасаа огцрох хэрэгтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд,
Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч: Х.Баттулга
Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн: Д.Балдан-Очир

0 Сэтгэгдэл