Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогт Н.Энхбаяртай уулзсан уу


УИХ-ын хаврын чуулган 71.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийсэн. Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнд хоёр гишүүн гадаадад томилолттой, хоёр гишүүн өвчтэй, нэг нь тасалсан гэжээ. Таван гишүүн байхгүй учир ирц 93.4 хувьтай гарчээ.
Эндээс гадаадад яваа гэх нэгэн гишүүн анхаарал татахгүй байхын аргагүй. УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дөрөвдүгээр сарын 6-17-ны хооронд Малайз, Шинэ Зеландад ажилласан гэж ирцийн мэдээнд тэмдэглэж. Түүнд 11 хоногоор гадаад томилолт өгч явуулсан нь анхаарал татах хэд хэдэн шалтгаантай. Учир нь, С.Баярцогт гишүүн зам хазайж БНСУ-д очсон гэдэг мэдээлэл бий. Тэгэхдээ бүр зорилготойгоор энэ улсад очсон гэх. МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэж Солонгост саатсан тухай ч ярьж байна. Нийтэд ил болон ам дамжин яригдаж буй АН, МАХН-ын байгуулах урт хугацааны гэрээний тухай тэд уулзалдан ярилцсан гэдэг нь зүгээр ч нэг “бор шувуу” биш бололтой.

“Шударга ёс” эвслийг хагаралдуулах шалтгаан болсон уг гэрээний төслийг интернэтэд дэлгэчихлээ. Н.Энхбаяр гэдэг хүн эрх мэдлээ ямар их санагалзаж буйг гэрээний төслөөс хараад хэн ч ойлгоно. “МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг олон улсын байгууллагад хариуцлагатай албан тушаалд, тухайлбал НҮБ-ын орлогч дарга, НҮБ-ын харьяа байгууллагуудын дарга зэрэг албан тушаалд томилуулах талаар Гадаад харилцааны яам албан ёсны санал тавьж ажиллана” гэх гэрээний нэг заалтаас бүх зүйл тодорхой харагдах биз. Бас болоогүй Н.Энхбаяр болон түүний гэр бүлийнхэн, хамтран зүтгэгчдийг мөрдөн шалгаж байгааг АН тодруулж, хууль бус үйл ажиллагааг зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахаар тохиролцсон тухай заалт ч бий. 2024 он хүртэл хэрэгжихээр гэрээнд тусгаж.

Энэ гэрээтэй С.Баярцогт ямар хамааралтай юм бэ гэвэл АН-ын талаас хариуцаж байгаа гол хүнээр түүнийг томилсон гэнэ. Тийм ч учраас гэрээг санаачлагч Н.Энхбаяртай нүүр тулан уулзалдах шаардлага бий. Талууд уулзахгүйгээр гэрээ байгуулна гэж ч юу байхав. Оюу толгойн гэрээ зэргээр туршлагажсан С.Баярцогтод энэ ажил, хариуцлагатай даалгаврыг оноож. Оффшор данс нь нийтэд ил болсноос хойш рейтинг нь унасан түүнд ил гарч тоглох боломж бараг үлдээгүй гэхэд болно. Тиймээс ч МАХН-тай байгуулах урт хугацааны чухал гэрээг хариуцна гэдэг өөр нэг боломжийг түүнд нээсэн байх нь тодорхой.
Намын даргаас нь гэрээний төсөлд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг ажиллах үүрэг даалгавар өгсөн гэнэ. Харин яг уулзалдах болтол Ч.Сайханбилэг татгалзаж, С.Баярцогт ганцаараа явсан аж.

Гэрээлэгч нөгөө талын гол хүн Н.Энхбаяр өдий болтол гадаадад эмчлүүлсээр байгаа нь эргэлзээтэй. Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн Солонгост Н.Энхбаярыг ингэж удаан хугацаагаар эмчлээд эдгээж чадахгүй байна гэвэл үлгэр. Түүнд Монголд ирж чадахгүй болчихсон шалтгаан ч бий гэдгийг эх сурвалж хэлэв. Интерполоор хүртэл эрэн сурвалжилж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэрэгт Н.Энхбаяр холбогдсон гэнэ. Хамтрагчийг нь барьж, шалгах үндэслэл хуулийнханд байгаа учир Н.Энхбаярыг Монголын хилийн дээс алхмагц л баривчилж магадгүй учир Солонгосоос даалгавар өгч, удирдаж суугаа бололтой. Тийм ноцтой шалтгаангүй бол улс төрийн энэ их бужигнаанд Н.Энхбаяр л дутав гэж.
За ямар ч байсан Н.Энхбаярт АН-тай тохиролцож, гэрээ байгуулахаас өөр гарц одоохондоо үгүй учраас хаврын чуулганы нээлтээс нь чөлөө авахуулж, Солонгост урьсан АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Баярцогт болж, тэд ч ойлголцсон гэнэ.

Гэрээний төсөл тэр чигтээ л Н.Энхбаяр, МАХН-ын эрх ашгийг хамгаалсан утга, агуулгатай болохоор “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч Монголын Үндэсний Ардчилсан намынханд таалагдахгүй нь лавтай. АН, МАХН-ын хамтарч ажиллах тухай гэрээний сураг дуулдаж, тохироо яригдаж эхэлсэн учир МҮАН-ынхан МАХН-тайгаа таарамжгүй байхаас ч өөр яах билээ. Зөвхөн цаг хожих гэсэнгүй дотоод зөрчлөө дарах гэсэн боловч ойлголцоогүйн илрэл нь Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарсан явдал. Мөн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарт ч гэрээг таалах сонирхол байсангүй гэх жиг жуг яриа ч гарч байна.

МҮАН-аас улс төрийн туйлшрал болсон “давхар дээл”-ийг тайлах асуудлыг дэмжихгүй, Ерөнхийлөгчийг төслөө татаж ав гэсэн шаардлага маягийн мэдэгдэл гаргасан. Засагт хамтарсан учир намынхаа байр суурийг хамгаалж бус хэн нэгний даалгавар, удирдамжаар хөдөллөө гэсэн шүүмжлэл МҮАН-д хүчтэй яваа. АН-ын орон нутаг, дүүргүүдийн салбарыг оролцуулан уриалга гарган мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл хэмээн албан бичиг илгээж буйг хамгаалалтын тактик гэж тайлбарлах нь бий. МАХН, МҮАН-ыг эвдрэлцүүлж чадсан урт хугацааны гэрээ нэгэнт ил болсон учраас С.Баярцогт, Н.Энхбаяр нарт дахин нүүр тулан уулзаж ярилцах шаардлага гарч ирээд байх шиг. Гэхдээ энэ удаад зөвхөн гэрээ хариуцагчаар хязгаарлагдахгүй намын удирдлагуудын түвшинд яриа хэлэлцээр үргэлжилж ч мэдэх юм.

0 Сэтгэгдэл
ЭНХБАЯРЫН ЭСРЭГ ДАЙРДАГАА БОЛЬЦГОО МУУСАЙН ӨВӨРЛӨГЧИД. ТА НАРААС БОЛЖ ЭХ ОРОН МИНЬ СҮЙРЧ БАЙНА. ЗАЙЛААД ӨГ ЭРЛИЙЗҮҮД. ЭНХБАЯР ЭХ ОРОНД МААНЬ ХЭРЭГТЭЙ. ТА НАР ЯАЖ Ч ХОР ХУТГАЖ БАЙСАН ОДОО ИТГЭХГҮЙ, ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭЭ.
ene 2 zuger l uheed ogbol mongolin tor tsebershine.
МАН-ны захиалагат нийтлэл байна. Баярцогт гэрээ хийх хүн ч биш, Солонгосч ороогүй. МАН-ныхан болдог бол өрсөлдөгчЭнхбаярыг устгаж өөрсдийгөө аврахыг хүсэж янз бүрийн арга хэрэглэж байна. Баярсайхан гэдэг бууныхаа нохойг явуулаад амжилт олсонгүй. Өдөр болгон дайрч давшлаад амжилт олсонгүй Одоо хуйвалдаан хийлээ гэж гүтгэж байгаа ч бас амжилт олохгүй нээ. МАН-ныхан аргаа барж байнадаа. Ингэж байхаар хадаг барьж очоод сөгдөж буруугаа хүлээгээд МАХН-д нэгдэж орвол ирэх сонгууль амжилт олох боломжтой болно. Өөр арга байхгүй. Одоогийнхоороо яваад байвал сөнөж алга болно.
Энхбаярыг ирнэ гэхээс үхтэлээ айдаг хүмүүс байнаа.
Ёо ёо ямар тэнэг гаргалгаатай дүгнэлт вэ? Яасан ч үндэслэл муутай юм. Ядахдаа нүн итгэмээр өөр аятайхан үндэслэл гаргачихгүй дээ.
Баярцогт бол АН ын Алтан фракцийн гишүүн Алтан фракц бол АН ыг хянах хагалахад зориулсан Энхбаярын бүтээсэн бүтээл юм
he he
Та авто машины бүх төрлийн мэдээ мэдээлэл болон хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарь,үнэ тарифийг зөвхөн манайхаас асуугаарай.Авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 1900-1973
ART pizza chicken shahslik hurgelt unegui .zahialgiin utas 7676-6767 .9690-3558. 8937-3558
ene 2 offshore dansnii tuhai turshlaga soliltsson baih niguurtai...
ene hydal hyyrmag niitleliig vg bolgood baidag hen itgeh uym boloo
hulgaich nariin jujig, maluudiig iaj l bol iaj doromjilj bolno, mongoliin tor uhaantai ium tsagiin tsagt urvagch, bialduuch, gazar shoroogoo zaragchdaar duuren
hariin humuus
Хамгийн их уншсан