Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ази тивийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай таван бөх дэвжээнд гарснаас бүгд медалийн төлөө барилдаж эрэгтэй 57 кг-д олон улсын хэмжээний мастер /ОУХМ/Д.Цогтбаатар, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, эмэгтэй 58 кг-д спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медалийн эзэд болов.

Б.Шоовдорын хувьд тивийн аваргаас манай эмэгтэй бөхчүүдийн авсан 20 дахь мөнгөн медаль байлаа. Харин 65 кг-д спортын мастер Б.Батмагнай Казахстаны бөх ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Даурен Жумагазиевийг, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн БНСУ-ын бөх Г.Кимийг тус тус цэвэр ялж хүрэл медаль хүртжээ. Б.Батмагнай, Н.Золбоо, Б.Шоовдор нар гуравдугаар сард болсон “Mongolian Open” олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Маргааш эрэгтэй 61 кг-д спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл нар барилдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан