Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайн дээрэмчдийн дайралтад өртжээ

Сингапураас Мьянмар хүрэхээр явж байсан усан онгоц руу өчигдөр үл мэдэгдэх хүмүүс дайрч эзэлсэн тухай “ИТАР-ТАСС” агентлаг  мэдээлж байна. Буу, заазуураар зэвсэглэсэн та­ван хүн усан онгоц руу дайрч багийн гишүүдийг хүлээд бүх түл­шийг нь юүлэн, гурван хүн барьцаалан зугтсан бай­на. Халдлагад өртсөн усан онгоц одоогоор Малайзын Пулау Ангса боомтод байгаа бөгөөд эргийн хамгаалалтын байл­дааны усан онгоцууд далайн дээрэмчдийг хайж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан