Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Виктория Бекхэм Өмнөд Африкт

Хэдхэн хоногийн өмнө 40 насны төрсөн өдөр нь тохиосон загвар зохион бүтээгч Виктория Бекхэм “Born Free” сангийн үйл ажиллагааг дэмжихээр Өмнөд Африкт зочилжээ. Тус сан ДОХ/ХДХВ-тэй эхээс хүүхдэд нь вирус халдварлах явдлыг 2015 он гэхэд таслах зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм. Хатагтай Бекхэм ДОХ-ын халдвартай ээжээс эрүүл төрсөн хүүхдүүдтэй уулзаж, цаашид шинээр мэндэлсэн нэг ч хүүхэд энэ аймшигт өвчний вирусийг тээж төрөхгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Хэрэв ДОХ/ХДХВ-ийн халдвартай эмэгтэй жирэмсэн болвол ургаа өвчнөөс хамгаалахын тулд уудаг эм гараад удаагүй байгаа. Мөн ДОХ-той эхээс төрсөн нярайг тэр даруйд нь эмчилж, эдгээдэг арга ч гарсан. Одоо энэ эм, эмчилгээний аргыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж, ирээдүйд төрөх сая сая хүүхдүүдийг авран хамгаалах хэрэгтэй байгаа юм. Виктория Бекхэмийн Өмнөд Африк дахь аяллыг “Vogue” сэтгүүл сурвалжлан, шинэ дугаартаа нийтлэх гэж байгаа ажээ. Тэрээр энэ аяллынхаа тухай “Энэ бүхнийг үзэж харсны дараа эрүүл, элэг бүтэн гэр бүлтэй байгаадаа л хамгийн их талархаж байна. Би энд ирэхээсээ өмнө  ийм сайн эм гарсныг ч олж мэдээгүй байсан. Эмэгтэй хүн, ээж хүний хувьд анагаах ухаанд гарсан энэ дэвшил сэтгэл их хөдөлгөлөө” хэмээн ярьжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан