Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж уучлал гуйх нь ч гуйх нь ээ, харин яаж


Өөрийгөө энэ улс орны  ганц аугаа хуульч гэдэг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хууль зөрчиж хүний нэр төрийг гутаан, эрхэнд нь бүдүүлгээр халдсаныг Монгол Улсын Дээд шүүх тогтоочихлоо. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэлээ.
Хуульч хүн, ялангуяа хууль тогтоох төрийн дээд байгууллагын гишүүн хүн хуулийг хамгийн сайн мэдэж, хамгийн сайн биелүүлдэг гэдэг нь худлаа юм байна. Ц.Нямдорж гишүүний “би хуулийг хамгийн сайн мэднэ”, “Хуулийг би зохиодог, би засна ч яадаг юм” гэдэг нь өнөө “Би орон гэргүй, телевиз ч үгүй, түрээсийн байранд амьдардаг” гэдэг шиг нь бас худал юм байна.
Энэ бүхнийг орхиод өгүүлбэл хуулийг хамгийн сайн дагаж мөрддөг, хамгийн сайн мэддэг, бас зохиодог, засдаг энэ хүн одоо Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой болж байна.
Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр, хэн нэгнийг  буруутай эсэхийг ганцхан шүүх л тогтооно гэдгийг эрх биш мэдэхтэйгээ энэ хүн одоо өөрөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж зааснаар бол  Монгол Улсын Дээд шүүх  иргэн Ц.Нямдоржийг БУРУУТАЙ гэж тогтоосон байна.
Одоо Ц.Нямдорж бусдыг гүтгэснийхээ төлөө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан нэр төрийг нь гутаасныхаа төлөө УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйх хэрэгтэй болж байна.
Тэгэхдээ мэдээж утсаар юм уу, Төрийн ордны хонгилд зөрөөд өнгөрөхдөө  бусдын нүднээс далдхан “За уучлаарай” гээд зөөлхөн хэлээд өнгөрөхгүй нь мэдээж.
Эрхэм Ц.Нямдорж хэчнээн ихэмсэг, дээрэлхүү байлаа ч гэсэн хүний нэр төрийг хэрхэн гутаасан, энэ мэдээллээ ямар хэрэгслээр хэрхэн олон нийтэд хүргэсэн тэр л хэлбэрээрээ уучлал гуйх болж байна.
Иргэний хуулийн 52  дугаар бүлгийн 511-ийн 2-т “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно”  гээд заачихсан байгааг эрхэм гишүүн, их хуульч Ц.Нямдорж эрх биш мэдэх байлгүй.
Энэ заалтаар бол “Мэдээ тарасан хэлбэр болон бусад аргаар”-аа  өөрийнхөө буруу ташаа хэлснийг няцааж, Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх нь.
2012 оны  гуравдугаар сарын 21-ний өдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга үүнийг нь гүтгэлэг хэмээн шүүхэд өгч Ц.Нямдорж эсэргүүцсээр бүтэн хоёр жилийг ардаа орхисон нь энэ.
Одоо Ц.Нямдорж гишүүн телевизээр, тэгэхдээ өнөөх “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаагаар ярьж Х.Баттулга гишүүнийг яагаад, юу гэж гүтгэсэн, үүнээс болж тэр хүний нэр хүндэд ямар хохирол учруулснаа тайлбарлаад “УУЧЛААРАЙ Баттулга гишүүн ээ, би худал хэлж таны нэр хүндийг олны өмнө гутаажээ” гэхээс гадна “Үзэгчид ээ, та бүхэнд худал хэлж бусдын нэр төрийг гутаасныхаа төлөө хүлцэл өчье” гэж олон түмнээс бас уучлал гуйх болж байна гэсэн үг.
Одоо яана гэхэв, ам алдвал барьж болдоггүй. Тэгээд ч шүүхийн шийдвэрийг яалтай билээ. Ямар гудамжны нэг тэнэмэл нөхөр байгаа биш УИХ-ын гишүүн, манай урдаа барьдаг хуульч, хуулиа мэддэг Ц.Нямдорж гэдэг хүн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь лавтай. ХАРЖ л БАЙЯ.

0 Сэтгэгдэл
battulga chin nuts geree xiisengee uuruu huleesen hun shuu dee tegxeer ene hun unen helj gej oilgohuu esvel bi uvsiinxand durgui geed gediihuu
bolj...bolj
Хамгийн их уншсан