Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы дундуур гэнэт зарлагдсан энэ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн /Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нараас бусад нь/ Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Дашрамд сануулахад, Байнгын хорооны 19 гишүүний ес нь Ардчилсан нам, тав нь МАН, тав нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг юм байна. Байнгын хорооны шийдвэрийн талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр хийнэ гэв.    

Хууль зүйн байнгын хорооны гишүүд:

Ардчилсан нам: 
Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа,  Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт

МАН:
Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн 

“Шударга ёс” эвсэл:
О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт

0 Сэтгэгдэл
Bugd yalgaa baihgui ene eruul mendiin salbart ajilj bgaa darga nariig ch bugdiig ni halah heregtei eh huuhediin endegdel herees heterlee bid chini odoo hend itgej naidaj turuhiin be arai dendej bn
Хамгийн их уншсан