Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлэлтийн лавлагааг хорооноосоо авдаг боллоо

Монгол Улсын Ерөн­хийлөг­чийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл ман­лайлан хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөл­бөр боловсруулан НИТХ-аар батлуулсан. Хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэх аж­лын нээлт өчигдөр боллоо. Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 50 хороо иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байн­­гын оршин суугаа газ­рын хаягийн бүртгэлээс гад­на иргэний гэрлэлтийн бүрт­­гэл, гэрлэлт цуцлалт, гэр­лэлт сэргээлт, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт, иргэний үнэмлэхийн болон  хаягийн бүртгэлийн лавлагааг өнөөдрөөс олгох боломжтой болж байна.
Нийслэлийн Засаг дарга энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Тө­рөөс иргэдэд үзүүлэх үйлчил­гээг анхан шатны нэгж хо­роо­­дод шилжүүлснээр тө­рийн  үйлчилгээ иргэнд ойр­тож, нийслэлийн иргэд чирэг­­дэлгүйгээр, хүнд сурталгүйгээр, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой болно гэ­сэн үг. Энэ жилдээ багтаан төвийн зургаан дүүргийн бүх хороодыг шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн 20 гаруй үйлчилгээг нэвтрүү­лэхээр ажиллаж байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Улсын бүртгэлийн хамт олонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан