Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуульзүйн салбарыг хэн удирдах вэ


Өчигдөр орой хуульзүйн байнгын хороо хаалттай хуралдаж хуульзүйн салбарыг тэргүүлж байгаа эрхэм ёс зүйн хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Улстөрийн хүрээнд тэгвэл дараагийн хуульзүйн сайдын нэрс яригдаад эхэлсэн. Ардчилсан намын хувьд хамгийн боломжтой хүнээр Ж.Батзандан гишүүн яригдаж байгаа ч өнөөх давхар дээлтэй холбоотой асуудлаас болж нэрээ татах таамагтай байна. Хөшигний цаадах тохироогоор бол Засгийн газрыг хамтарч авч яваа МАХН энэ удаа хууль зүйн сайдыг өөрийн болгох төлөвлөгөөг боловсруулаад эхэлсэн бололтой. Намын даргынх нь санал болгож байгаагаар бол тус намын нарийн бичгийн дарга З.Батбаяр хамгийн магадлалтай эрхмээр тодорч байна. Усны гэх тодотголтой З.Батбаярын хувьд хуулийн талын мэдлэгтэй гэхээс илүү мэргэшсэн нэгэн гэдгээ өнгөрөгч хугацаанд удаа дараа харуулсан. Монгол ардын нам олонхи болсон орон нутгуудад дахин сонгууль явуулах хууль эрхзүйн гарцыг нь харж тэрээр шүүхдсэн. МАХН–ын хувьд энэ ажиллагааны дараа орон нутаг дахь суудлаа нэмэгдүүлж чадсан сайн талтай. Хуульзүйн салбарын шинэчлэлийг тэгэхээр хэн цааш нь үргэлжлүүлэх вэ гэдэг бор шуваа улстөрийнхний дунд нисээд эхэлжээ. Ямар тохироо хийгдсэн нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

0 Сэтгэгдэл
uu yanaa bolio boli naad mangariig chin bur huuhed baihaas ni medne bas neg byalduuch ***** doloogch shuu dee boli boli iim yum huuli-zuin said bolbol dampuuraa ergeed huuliin salbar hund surtal heel hahuuidaa idegdeed daragdahaa baina
Хамгийн их уншсан