Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы Тээвэр, аялал жуулчлалын сайд айлчилна


Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны  дөрөвдүгээр сарын 26-29-нд Монгол Улсад айлчлах юм байна.  Энэхүү айлчлалын хүрээнд сайд Ота Акихиро тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхтэй албан ёсны уулзалт хийх юм. Уулзалт дөрөвдүгээр сарын 28-ны даваа гарагт Зам, тээврийн яаманд болох юм байна.  Уулзалтын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд уулзалтын үр дүнд яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн Японы төлөөлөгчид Хөшгийн хөндийд барьж буй Олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцах гэнэ. Тус нисэх буудлыг Японы “Жайка” байгууллагын хөнгөлөлтэй зээлээр барьж гүйцэтгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан