"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Жон Леноныг клоны аргаар гаргаж авна гэнэ
Канадын шүдний нэг эмч Майкл Зук гэгчид алдарт Битлз хамтлагийн хөгжимчин Жон Ленон шиг авьяаслаг хүүтэй болох санаа төрж гурван жилийн өмнө нэрт гитарчны шүдийг дуудлага худалдаанаас 33 мянган доллараар худалдаж авчээ. Ингэснээр тэр нэр хөгжимчний ДНК-г хадгалах эрхтэй болсон гэж өөрөө баталж байна. Алдартнуудын ДНК-гийн тухай өгүүлдэг телевизийн Dead Famous DNA нэвтрүүлэгт оролцохдоо Зук өөрөө Ленноны шүднээс клоны аргаар хүүхэд гарган авч болно гэжээ. Тэр “Шүдэнд хэрвээ генетикийн хангалттай материал үнэхээр сайн хадгалагдсан бол түүгээр юу ч хийж болно” гээд “Миний эцсийн зорилго бол өөрийн гэсэн Жон Ленонтой болох явдал” гэж ярьсан байна.
Зук бас “Намайг ийм алхам хийхэд хууль зөвшөөрнө гэж бодож байгаа. Аль нэг оронд үүнийг зөвшөөрдөггүй бол би зөвшөөрдөг тэр оронд нь очиж хийнэ. Жон Леноны ДНК сая сая доллар хүрнэ гэж би бодож байна” гэжээ.
Зук цаашдын төлөвлөгөөгөө илэн далангүй дэлгэж клоны аргаар хүүхэд гаргаж авах нь амжилттай болно, тэгээд тэр хүүхдээ өөрөө архи, тамхи, хар тамхинаас хол хөндий өсгөж хөгжмийн мэдрэмжтэй, Жон Леннон шиг гитарчин болгож өсгөнө гэсэн байна.

0 Сэтгэгдэл