Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын шар шороо сансраас ч харагдаж байна гэнэ

Монгол, хятадын хойд нутгаас үүссэн шар шороон шуурга бүр Бээжин хүрч битүү шар мананд умбуулж байгаа нь  сансрын хиймэл дагуулаас авсан зурган дээр харагдаж байна гэнэ. НАСА Aqua и Terra хиймэл дагуул дээр суурилуулсан MODIS радиометр энэ сарын 23-ны өдөр энэ зургийг авч илгээжээ. Энэ зураг дээр хятадын умард нутгийн Дуньхуан хотын тэнгэр улбар шаргал өнгөтэй болчихоод  байгаа нь харагдаж байна хэмээн South China Morning Post мэдээлсэн байна.

Монгол, Хятадын умард нутгаас үүддэг, “Азийн шар шороон шуурга”-ны  60 орчим хувь нь 3-5 дугаар сард үүсдэг гэж тайванийн агаарын чанарын алба мэдээлдэг. Энэ үед цасгүй, агаар маш хуурай байдгаас хүчтэй салхинд боссон шороо олон зуун км үргэлжлэн агаарт хөөрдөг байна.
Шар шороон шуурга нь хүний уушиг, амьсгалын замын эрхтнүүдэд муугаар нөлөөлдөг юм. Хятадын эдийн засаг өсөх хэрээр агаарын бохирдол улам нэмэгдэж сөрөг үр дагавар дагуулсаар байгаагийн нэг илрэл нь энэ шар шороон шуурга.

Юун түрүү энэ шар шороон шуурга нь том хотуудад шар манан үүсгэж үзэгдэх орчин мууддаг нь зам тээврийн осол бусад сөрөг үр дагавар гарахад нөлөөлдөг байна хэмээн infuture.ru мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
hahahaha humuus ni deerelhej chadahgui bol nutag usni deerelhej bgaan ter oros durguu hurgeed baival garch bui usaaraa deerelheedl hyatad deerelheed bval salihaarni daramtlanaa gej
ene bol hytadiin propaganda uhaj tonhoj syitgeed hariugaa amsahgui multran gej sanaa yu baigal eh hariugaa ilyy avnuu gehees dutuu avna gej ygyi
Shaaaaaaaal daaaaaaaaa muu bolgon mongol bdag yum uu . Shoroon shuurga xvrtel boli doo.
Хамгийн их уншсан