Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Асгатыг эргэлтэд оруулах төрийн нэгж байгуулна


Манай улсад тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, экспортын шинэ нэр төрлийг бий болгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Асгатын мөнгөний ордыг ашиглах ажлыг эхлүүлэх нь чухал ач холбогдолтой гэж  салбарын яам үзжээ. Тиймээс Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар Засгийн газар тогтлоо. “Монголросцветмет” ХХК-иас Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх санхүүгийн боломж өнөөгийн нөхцөлд байхгүй байна гэсэн албан бичгийг Уул уурхайн яаманд ирүүлжээ. Учир нь, өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас жоншны үйлдвэрлэл зогсч, гол хэрэглэгч ОХУ худалдаагаа зогсоож, борлуулалт эрс буурсан. Нөгөөтэйгүүр, БНХАУ-д тээврийн тариф өсч, татварын хэмжээ өндөр, ашиглаж байсан алтны ордуудын нөөц дууссан, зарим орд нь хуулиар хориглосон талбайн хүрээнд багтсан аж. Иймд, Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийх, орд ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн нэгжийг санхүүжүүлэх боломж “Монголросцветмет” ХХК-д байхгүй учир Засгийн газраас төслийн нэгж байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг Стратегийн ач холбогдолтой ордод хамруулсан. Тус орд нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи, хайгуулын ажлаар нөөц нь тогтоогдсон учир “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ордын 50 хүртэл хувийг Монголын төр эзэмших эрхтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан