Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киевт Ялалтын баярын парад болохгүй


Украины нийслэл Киев хотын захиргааныхан ирэх тавдугаар сарын 9-ний өдөр ялалтын баярын парад хийлгүй өөр арга хэмжээ зохиохоор шийдвэрлэсэн байна. “Украина” ордонд дайны болон хөдөлмөрийн ахмадууд, улсын бүс нутгуудаас ирсэн төлөөлөгчдөд зориулсан концерт тоглож, таван сарын 9-ний орой баярын буудлага хийх гэнэ. Ялалтын баярын гол арга хэмжээнүүд Аугаа их эх орны дайны цэцэрлэгт хүрээлэнд болно гэжээ.
Харин Львовт тавдугаар сарын 8,9-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж зөвлөлтийн үеийн бэлгэ тэмдгүүд ашиглахыг хориглосон байна.
Украин өөрийн улсын  баярыг гуравдугаар сард тэмдэглэж байхаар шийдвэрлэх гэж байгаа бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дууссан ялалтын өдрийг зөвлөлтийн булаан эзлэлтийн золиос болж үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан эмгэнэлийн өдөр болгоно гэсэн яриа байгаа юм.

0 Сэтгэгдэл
тэнэг украйнчууд яахаараа улс орноороо тэнэг болдог байнаа
Хамгийн их уншсан