Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Хөөрхий Ричард Гир Нью-Йоркт орон гэргүй ядарч явна
Холливудын од, нэрт жүжигчин Ричард Гир хээрээс олсон хувцас өмсчихсөн, Нью-Йоркийн гудамжинд хогийн сав ухаад, хэзээ хэн хаясныг нь мэдэхгүй гамбургер олж идээд явж байна.
Энэ бол тэрээр найруулагч Овер Моверманы “Тодорхойгүй цагаас” кинонд тоглож байгаа нь энэ.
Үүнийг нь ч Нью-Йоркийн иргэд жинхэнэ хэмээн төсөөлж бүр өрөвдөж байгаа гэнэ. Доод Манхэттенд зураг авч байх үеэр өөрийгөө парисаас ирсэн жуулчин гэсэн 42 настай Карин Гомбо гэдэг эмэгтэй бүр түүнийг өрөвдөж нэг уут хүнсээ буян болгон өгсөн гэнэ. Харин бараг 100 саяын хөрөнгөтэй 64 настай Ричард Гир “дүрээсээ” гаралгүй буяны зүйлийг нь аваад баярласнаа илэрхийлэн мушийжээ.
“Би түүнийг харсан. Тэр яг л жинхэнэ орон гэргүй тэнүүлчин шиг харагдаж байна билээ. Би ч түүнийг жүжигчин гэж бодоогүй, Ойр хавьд камер харагдахгүй байсан юм чинь” гэж тэнд байсан сонин худалдагч ярьжээ.

0 Сэтгэгдэл