Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуягийн бядыг шалгах нь


Монгол Улс бодлогогүй ийм олон жил явах гэж хэмээн дээр дооргүй халагласаар төрөөс баримтлах бодлого гэдгийг олон салбарт буй болгосон билээ. Үүнийгээ ч бататгахаар Шинэчлэлийн Засгийн газар хэл аманд өртөн байж Эдийн засгийн хөгжлийн яам гээчийг шинээр байгуулж, сайдаар нь Н.Батбаярыг тавьсан. Үнэндээ хөгжлийн бодлоготой улс болох гэж хичээснийх. Харин энэ яамнаас ямар бодлого өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсныг уншигч та санаж байна уу. “Гудамж” бол төсөл болохоос бодлого биш гэдгийг юун түрүүнд сануулах хэрэгтэй байх.
Монгол Улсын эдийн засаг хямарлаа гэдгийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байхад ганцхан манай Эдийн засгийн хөгжлийн сайд л үгүйсгэж толгой сэгсэрч суусаар. Энэ бүхний үр дүнд ард түмэн Шинэчлэлийн Засгийн газрыг нөгөө талаас нь харж эхлэв. Зөвхөн доод төвшинд шүүмжлээд зогсохгүй дээд төвшнийхэн ч сэтгэл дундуур буйгаа илэрхийлсээр... Ерөнхийлөгчийн амнаас ч “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гээч боллоо гэх үг цухалзав.

Бөө, гал тахигч, гавьяат эдийн засагч гээд есөн шид нь бүрдээд байгаа Н.Батбаяр сайдын хувьд “Чингис” бонд гэх хүүтэй мөнгийг зээлж ирснээрээ яам байгуулсны шидийг үзүүллээ хэмээн нэг хэсэг “онгироод” амжсан ч харин өнөөдөр хүүтэй мөнгөнийхөө үйлийг үзэж сууна гэвэл буруудахгүй л болов уу. “Би зээлж ирсэн юм чинь юунд хэрхэн зарцуулахаа өөрөө мэднэ” гэгчээр өөрөөс нь дээгүүр “сэвсэн” сайдынхаа ид шидээс айсан уу, эсвэл сүрдсэн үү ямар ч байсан Ерөнхий сайд үг хэлж чадахгүй гүлдийсээр хоёр жилийг үдэв бололтой. Харин хажуугаар нь зарим сайд, хотын дарга тоолбол нас чацуу, жинлэвэл ардчилалд оруулсан хувь нэмрээр илүүгийн хувьд ширүүхэн үг хэлж, ам мурийж, нударга зөрүүлэхдээ тулсан гэдгээ хэвлэлийнхэнд ярьж байсныг бодоход сангийн нярвын хувьд ч үнэхээр хатуу сайд бололтой юм. Гэвч улсын их сангийн эзэн нь Ерөнхий сайд, нярав нь Сангийн яам байх ёстой гэдгийг Эдийн засгийн сайд маань андуурсан бололтой. Улсын их сангийн эзэн нь Н.Батбаяр сайд, нярав нь Н.Батбаяр сайд, зуучлагч нь Ч.Улаан сайд, харин харуул нь Ерөнхий сайд болчихоод байна гэдгийг өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хатуухан бас шулуухан хэллээ. Тэрээр Их сангийн эзэн байж чадахгүй Ерөнхий сайдад кабинетээрээ суудлаасаа огцрох гээгүй юм бол Монгол Улсад гай болоод байгаа зарим нэг сайдаа өөрөө огцруулах санал оруул хэмээн зөвлөсөн ч гэв.
Мэдээж тэргүүн эгнээнд Эдийн засгийн хөгжлийн сайд бичигджээ. Зөвхөн сайд огцроод зогсохгүй Эдийн засгийн хөгжлийн яамыг ч татан буулгах шаардлагатай гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Тэрээр “Улс төр бол эдийн засгийн сонирхлуудын нийлбэр юм гээд. Тэгэхээр улс төрөө атгаж, хариуцлагаа барьж л байгаа бол эдийн засгаа гартаа барь гэж. Эдийн засгийн хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болж байгаа юм бол энэ асуудлаа Ерөнхий сайд өөрөө гартаа ав. Асуудлаа Ерөнхий сайдтайгаа ярьдаг болъё. Эдийн засгийн хөгжлийн яамаа зүгээр л Засгийн газрын бүтцээс нь гаргачих. Тэр яамны зарим нэг үүргийг Сангийн яаманд өгнө л биз. Зарим үүргийг нь өөр газарт өг гэж би маш тодорхой санал хэлж байгаа. Ардчиллын хувьд улстөр гэдэг бол хариуцлага, улстөр гэдэг бол ёсзүй, улс төр гэдэг үйлчилгээ” хэмээн тов тодорхой хэлсэн.

Тэгэхээр Ардчилсан нам 1996-2000 онд төр барихдаа дөрвөн Засгийн газрыг огцруулж, дараагийн сонгуулиар дөрөвхөн суудалтай болтлоо ард түмний дунд нэр нүүргүй болохгүйн тулд энэ удаад зөв гаргалгаа хийх учиртай. Хамгийн гол нь Н.Алтанхуягийн Засгийн газар эхний алхмаа зөв хийж байж, дараагийн алхмаа зоригтой хийх бядтай болно. Мэдээж хүн бүр нь улс төр ярьж, улс төрийг “ойлгодог” манайх шиг газарт Ерөнхий сайдаас олон арга ухаан шаардах нь. Тэгэхээр танхимаасаа хасах нэрсийг жагсаалтын хамгийн эхэнд хэнийг бичих вэ?
Одоогоор Ерөнхийлөгчийн “санал болгосноор” Эдийн засгийн хөгжлийн сайдыг улаан шугамын дор оруулах нь тодорхой боллоо. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “санал болгосноор” Хууль зүйн сайдаа улаан шугамын дээр гаргах уу, доор оруулах уу гэдэг Ерөнхий сайдад хамгийн хэцүүхэн шийдвэр болоод буй. Ерөнхийлөгчийн хэлснээр Хууль зүйн сайд бол ноцтой алдаатай, гэхдээ түүнийгээ толгой гудайн ойлгодог нэгэн гэнэ. Харин УИХ-ын даргынхаар бол тэр уучилж болшгүй алдаа гаргасан сайд.

Ямар ч байсан энэ хоёрын асуудлыг УИХ-д даатгахаас өөр аргагүй гэдэг нь тодорхой болов. Харин жагсаалтын гуравдугаарт хэн байх вэ.
Олон улсын томоохон хэвлэлүүдэд “махан толгой”-гоороо цоллуулснаараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг байх уу, салбар нь салбайтлаа уруудаж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал байх уу.

Эсвэл хямарсан эдийн засгийн аварч чадахгүйгээрээ Ч.Улаан сайд байх уу. Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр гурав дөрөв бүүр таван сайдыг огцруулахаар санал оруулаад ирэх хэрэгтэй гэж үзвэл ямартай ч “айргийн тав”-ын нэр тодорхой болох шив. “ Давхар дээл” тайлуулах хуулийг татахгүй гэхээр ажил муу хийж байгаа сайд нартайгаа хариуцлага тооцож, эхнээс нь огцруулах санал Ерөнхий сайд өөрөө өргөн барих шахаанд оржээ. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрын хувьд өрөөсөн хөл дээрээ дэнчигнээд үлдэх нэг гарц. Гэхдээ галт тэрэг хөдлөөд замынхаа дунд яваа гэдгийг мартах учиргүй. Магадгүй өдий хүртэл Ерөнхий сайд нь сайд нартаа дээрэлхүүлж, өөрийн толгойгүй, эрх мэдэлгүй мэт явчихаад үлдэж буй хоёр жилийн хугацаанд өргөс авсан мэт ажиллах нь юу л бол гэх эргэлзээ олон хүнд үлдэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “ Ерөнхий сайд гэдэг бол Парламентын засаглалтай улс орны хамгийн том улс төрийн манлайлагч, хамгийн том удирдлага нь байдаг. Хамгийн том бүрэн эрх мэдэлтэй хүн нь байдаг. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил  шүү дээ.  Монгол үндэстний эрх ашиг бол хөгжил. Монгол Улс хөгжих хэрэгтэй” гэдэг үгийг төгсгөлд нь үлдээе.

0 Сэтгэгдэл
Ийм ерөнхий саадтай байхад Монгол минь,улсын эдийн засаг өөдлөхгүй.
Уул нь дээр дурдагдаж байгаа САЙДУУДААС л салчихвал энэ засаг зугээрээ.
Алтанхуяг сайд нэртэнгүүддээ хуурагдан ингэж нэр нүүрээ барж байснаас сайн дураараа огцорчихвол дээр биш үү.
БОЛЬЁ ОО
ene Ontsgoi baidlin baiguullaga urdni dargin ajlin turshlaga xucheer ajil ni deg jurmandaa orood zov golidroldoo orood ajiilaj bsan . Ix emx tsegtstei bsan ajlig odoo irsen ene darga ni unagaagaad bur zogsooj bainadaa. Yanadaa
Алтантуяа минь хатан ухаанаа гаргах болж дээ
barilga hot baiguulalmin yam geg baidag bol odoo ooroo uhamsaraaraa bi ogtsorie geed bolioch ene odor dutam garg baigaa barilgin osol abaraa haraach dee iasdan sanaa zobdoggoi um be
дан ганц Алтанхуяагын бядыг шалгах нь ч хаашаа юм...Нэг ёсондоо Монгол даяарын бяд ухааныг л шалгах шалгалт үлдлээ дээ. Шалгах гээд байгаа аймшиг чинь Хятад хэмээх айхавтар том мангас л байгаа. Одоо Монголыг алдах уу эсвэл ирээдүйд хүлээлгэж өгөх үү гэсэн асуулт Монгол бүгдэд хамаатай. Муудалцсан ч дотроо муудацгаая. Хэрэв энэ янзаараа үргэлжлээд сайдын суудлын төлөө уралдаан зарлаад, тэрийг нь гудамжны балиарууд нь дэлхийд цацаж орилоод байвал хэн ч гарсан% ямар ч баян хүн гарсан гэсэн асуудал эерэгээр шийдэгдэхгүй ээ. Алтанхуяг ч гэсэн ЗАНГАРАГТАЙ БАЙЖ СУР аа. одоо Хувийн компани будирдаж байгаа хэрэг биш шүү.
Яг үнэн,хариуцлагагүй, Улаан сайд, ГЕГ-ын дарга Ганбат, Батбаяр сайд гээд цаашаа үргэлжилнэ
ene haymral ch olon shaltgaantai shyydee gants 2 hynd bolon ene zasgiin gazart byh byryy bgaa gevel dendyy uruusgul bolno.byr gadna dotnii hychin niilsen zotuydiin bodlogo ch yavj l bgaa za tegeed zasag soligdvol ard tymen mongoliin erh ashig hohirohoos MAN bolon dald hymyys bah ni hanana jinhene nyyree nyysan myyr shyy dee
АЛТАНХУЯГ САЙД, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГГҮЙ. ИЙМ ҮЛБЭГЭР ЕӨРӨНХИЙ САЙДААС АРД ТҮМЭН ЗАЛХАЖ БАЙНА.ТШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЮУЧ БИШ БОЛСОН. Өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. Гэтэл Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй Гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. Тухайлбал: 1. Шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “Шуурхай бүлэг” одоог хүртэл томилогдоогүй байна. Гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх Шуурхай бүлгийг ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан толгойлж, ОБЕГ нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. Тухайлбал: • Гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. • Улсын онцгой комиссыг эрхэлсэн сайд толгойлж, онцгой комиссын орлогч даргаар ОБЕГ-ын дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга хэмээх сул орон тоон дээр ОБЕГ-ын хурандаа М.Энх-Амар гэгч ажилладгаас үзэхэд л “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-ын үүрэг гэдэг нь тодорхой юм. 2. ”Шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “А” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд ОБЕГ-аас тухайн аймаг, сум, баг руу ОБЕГ-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ОБЕГ-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж явуулах ёстой байсан. 3. Шүлхий өвчин илэрснийг мэдсэн Сүхбаатар аймгийн ОБХ-ийн дарга хурандаа Жаргалсайхан тодорхой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. Хурандаа Жаргалсайхан нь Шадар сайдын ахлах зөвлөх Батсуурийн төрөл садангийн хүн бөгөөд мэдлэг, удирдан зохион байгуулах чадвар дутмагаас Онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий цөөхөн хоногийн дотор 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3454 үхэр, бог малыг устгаад байна. 4. Ер нь хүн мэдэхгүй байгаадаа ичих биш, мэдэхийг, хийхийг, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь ичгэвтэр юм. ОБЕГ-ын дарга Дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдын далбаан дор далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • Тухайлбал: 2000 онд Дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга Цэрэндаваа, 2001 онд Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт шүлхий өвчин гарахад Сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Химийн хэлтсийн дарга хурандаа Мягмаржав, Хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Намхай, Сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга хурандаа Цэрэндаваа, 2004 онд Доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга хошууч генерал Үржин, Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2005 онд Дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2010 онд Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Цогтбаатар, 2013 онд Баян-Өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5. ОБЕГ-ын удирдлага шүлхий өвчний талаар Засгийн газар, Ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохион байгуулж, ажиллаж байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас Засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөллөө. Бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй Онцгойн дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрчээ. Дээрх байдлаас дүгнэхэд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулааралтай золголоо. Ер нь гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр илэрч, нотлогдлоо. Онцгой комиссын дарга, шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нарт хариуцлага тооцохгүй байгаа нь шинэчлэлийн Засгийн газарт 20 тэрбум төгрөг юу ч биш бололтой. УХАЙЛБАЛ:
Хамгийн их уншсан