Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Увс аймгийн удирдлагууд ял сонслоо



Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт гурван ИТХ-ын дарга Д.Батсайхан хоёр жилийн ялыг Хан-Уул дүүргийн шүүхээс оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн тэдний төрийн албаны ажил эрхлэх эрхийг нь хоёр жилээр хассан байна. Засаг дарга Э.Цасчихэр нь Увс аймагт 2010 онд баригдах байсан Нарийн голын 325 км, Тээлийн голын 75,3 км гүүрийн барилгын гүйцэтгэлийн ажлыг өөрийн эзэмшлийн “Мөнхжим” компанид авсан аж. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайхантай хуйвалдаж, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, илүү мөнгийг нь завшсан хэрэгт буруутгагдаж буй юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263,2, 273,2-оор буруутгаж, гурван жилийн ял оноосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан