Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан намын мөрийн хөтөлбөрөөс зөрчил илэрчээ

Сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд СЕХ-нд морин цагт амжиж мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээр болжээ. Ардчилсан намынхан 11:40 цагт очих бол МАН-ынхан 12:00 цагт очихоор болсон байна. Тэгвэл улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс мөнгө үнэртэж байна гэж судлаачид үзэж, тоймчид бичиж байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө өгнө гэж АН мөрийн хөтөлбөртөө тусгасан бол цалин тэтгэврийг нэмнэ гэж МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Тэгвэл Үндэсний аудитын газраас зургаан намын мөрийн хөтөлбөр зөрчилтэй болохыг тогтоож, засуулсан байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн МАН-ын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн зөрчил байгааг хэлээд буй. Үүнийгээ хасах, эсвэл бүртгэхгүй байхыг СЕХ-нд сануулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан