Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс онлайн эрх чөлөө эвслийг даргална

Бүгд Найрамдах Эстони Улсын Таллинн хотноо даваа гарагт эхэлсэн “Онлайн Эрх чөлөө” эвслийн IV Бага хуралд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Нийт 64 орны 400 гаруй төлөөлөгч, түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн 180 гаруй хүн хуралд оролцож байгаа аж.   Тус бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Эстони, Гүрж Улсын Ерөнхийлөгч, Кени Улсын Парламентын дарга нар үг хэлэв.
Энэ үеэр “Таллины зөвлөмж” нэртэй баримт бичиг батлан гаргаж, ирэх жилд эвслээс хийх, анхаарах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсноос гадна тус хурлаас Молдов, Япон улс тус эвслийн шинэ гишүүд боллоо.
Сайд нарын хурлаас интернэт эрх чөлөөг хэрэгжүүлж байгаа улс орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд нэр хүндтэй тус олон улсын байгууллагыг даргалах улсаар Монгол Улсыг санал нэгтэй сонгон баталжээ.  Хуралд үг хэлсэн Эстоний Ерөнхийлөгч, Канад, Нидерланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар Эвслийн ээлжит V бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдаанд үг хэлж, тус байгууллагын шинээр сонгогдсон даргын хувьд Эстоний Гадаад хэргийн сайдын хамт хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Түүнчлэн тэрээр “Google” компаниас зохион байгуулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлж, ирэх жил Монгол Улсад зохион байгуулах бага хуралд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан