Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жагсаал зохион байгуулагчийг баривчилжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро галт зэвсэг хэрэглэж жагсаал зохион байгуулагчдийг баривчилсан тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “Хоёр өдрийн өмнө бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдын нэг болох “Авиадор” хочтой этгээдийг баривчилсан. Түүнийг галт зэвсэгтэй, ихээхэн хэмжээний бэлэн мөнгөтэй явах үед нь баривчилсан. Энэ этгээд маш их зүйл мэдэж байгаа” гэсэн байна.
Баривчлагдсан этгээд “Гуаримба” нэртэй сөрөг хүчний зохион байгуулж байгаа тусгай ажиллагааны талаар олон зүйл мэдээлсэн гэдгийг Мадуро хэлэв. Авто замын хөдөлгөөнийг хааж олон мянган машин оролцсон замын бөглөрөл үүсгэн эсэргүүцлийн жагсаал явуулахыг “Гуаримба” гэж нэрлэдэг аж. Ийм арга хэмжээ зохион байгуулагчид нь бөглөрөлийг арилгахаар ирсэн цагдаа нартай шууд галт зэвсэг хэрэглэн тэмцэж эхэлдгээрээ ердийн эсэргүүцлийн жагсаалаас онцлогтой. Эрх баригчид “Гуаримба” арга хэмжээг сөрөг хүчнээс их хэмжээний мөнгө авсан алан хядагчид, мэргэжлийн өдөөн хатгагчид явуулж байна гэж мэдэгдсээр байгаа. Венесуэльд энэ оны хоёрдугаар сараас хойш сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал, цуглаан тасрахгүй байна. Олон хүн оролцсон жагсаалыг тараах үед 41 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархдан, 2600 хүнийг баривчилжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан