Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Батсуурь: “Шинхуа энержи”-д нийлүүлэх нүүрсний хэмжээ, үнийг сар бүр тохирно


Энэ оны эхний улир­лын байдлаар “Эр­дэнэс Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс гадна саяхан “Шинхуа энержи” компанид Баруун Цанхийн уурхайн нүүрсээ борлуулах болсон. Энэ сард 450 мянган тонн нүүрсийг Цагаан хадны нөхцөлөөр нэг тонныг нь  48.5 ам.доллараар тус компанид нийлүүлэх гэрээ хийсэн байна. Уг нүүрсний нийт үнийн дүн 21.8 сая ам.доллар юм. Энэ мөнгөний 17.4 сая ам.долларыг нь авчээ. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өчигдөр Уул уурхайн яамны “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад  хэрхэн хариулсныг хүргэе.

-Нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд орсон. “Эрдэнэс Таван толгой” компанийн байдал өнөөдөр ямар байгаа вэ?
-Ерөнхий сайд өнгөрсөн онд Хятадад айлчлахад Таван толгой ордод үйл ажил­лагаа явуулж буй үн­дэс­ний гурван компани “Шин­хуа энержи”-д 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр болсон. Үүнийг энэ жилээс эхлэн нийлүүлж байна. Тус компанитай “Эрдэнэс Таван толгой” компани 450 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Ингээд нүүрсний үнийнхээ 80 хувийг нь аваад байна. Зах зээлийн байдал тогтворгүй байгаа тул сар бүр үнэ тохирч хэдэн тонн нүүрс нийлүүлэхээ тогтоод  явах юм.  Дээрх нүүрснийг тавдугаар сард багтаан нийлүүлнэ. Манай компани одоохондоо нүүрс  угаах үйлдвэр барьж амжаагүй байна. Тиймээс “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаана. Тэгээд тэр нүүрсээ “Шинхуа энержи” компанийн төмөр замыг ашиглаж Хятадын нутгийн гүнд байдаг гангийн үйлдвэрүүдэд өндөр үнээр борлуулах талаар яриа, хэлцэл хийж байгаа.

-Таван толгойд стра­тегийн хөрөнгө оруулагч сон­гон шалгаруулах хэ­вээрээ юу?
-Өмнөх Засгийн газрын үед Таван толгойд стратегийн хөрөнгө оруулагч оруулах талаар ярьж байсан. Үүнд олон компани оролцсон. Энэ тендер одоо хүчинтэй байгаа. Уг тендерт оролцсон та­луудтай ярилцаж санал бод­лыг нь сонсч судалж байна.

-”Чалко”-д төлөх өрөөс хэчнээн ам.доллар үл­дэв. Ойрын хугацаанд ба­рагдуулах боломж бий юу?
-Өр төлж барагдуулахаар боломжит бүх хувилбараар ажиллаж байна. Харамсалтай нь, нүүрсний зах зээл муудаж үнэ унаж байгаа тул өр төлөх хугацаа сунжирсан. Одоо 130 орчим сая ам.долларын өр үлдсэн. Энэ өрөө төлж дуусах хэмжээний нүүрс бид олборлосон байгаа. Сүүлийн үед зах зээлийн нөхцөл байдлын улмаас шалтгаалж “Чалко” компанийн агуулах дүүрч манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй байгаа явдал бий. Үүнээс шалгаалаад тээвэрлэлт, нийлүүлэлт сунж­рах хандлагатай боллоо.

-“Чалко”-гийн гэ­рээнд ямар өөрчлөлт ор­сон юм бэ. Гэрээнд өөрч­лөлт оруулс­наар улам дор­дсон. Хуучин гэрээ нь сайн байсан гэсэн яриа гарсан.  Энэ талаар тод­руулж өгөөч?
-Сүүлийн үед зарим улстөрч хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр “Чалко”-гийн гэ­рээ­ний талаар  буруу ташаа мэ­дээлэл тарааж буйд ха­рамсч байна. Гэрээний талаар товч тайлбар хэлэхэд,   2011 оны  долдугаар сард “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч, нүүрсээ таван  жилийн хугацаатайгаар тус компанид нийлүүлэх гэрээ байгуулсан. Тэгэхдээ нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тохирсон байдаг. Энэ 70 ам.доллар нь хатуу тогтсон үнэ биш. Хятадын зах зээл дэх нүүрсний үнийн дөрвөн индексийн дагуу улирал тутам өгсч, уруудан өөрчлөгдөж байхаар тогтсон байдаг. Харамсалтай нь, гэрээ бай­гуулс­­наас хойш нүүрсний зах зээл уналтад орж 70 ам.дол­ларын үнэ үргэлж уна­саар ирсэн. Өнгөрсөн оны дунд гэхэд “Чалко” ком­панид нийлүүлэх нүүрсний тонн тутамд дунджаар 10 ам.долларын алдагдал хүлээх эрсдэл учирсан юм. Тиймээс бид Төлөөлөн удирдах зөв­лөлтэйгөө ярилцан шийд­вэр гар­гуулсны дүнд нүүрсний экс­портоо түр зогсоосон. Тэ­гээд  “Чалко” компанитай хүнд нөхцөлд яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцон гэ­рээний үнэ тогтоох меха­низмд өөрчлөлт оруулж, 10 ам.долларын зөрүүг арил­гаж чадсан. Нэгдүгээрт, бид үйл ажиллагаанаас та­ван ам.доллар хэмнэсэн, хоёр­дугаарт,  “ Чалко”-гийн тал хоёр ам.доллараар үнэ  нэмсэн, гурав­дугаарт, нүүрсээ Цагаан хадны агуулах дээр буулгахаа больж, уурхайн амнаас шууд Хятадын Ганц модны хилийн боомтод буулгадаг болсон. Ингэснээр Цагаан хадан дээр ачиж, буулгадаг гурван ам.долларын зардлыг хэмнээд байна. Бид ингэж хамтын хэлэлцээний дүнд 10 ам.долларын алдагдлаа  арилгаж чадсан бөгөөд  хоёр талаасаа хатуу нэг үнэ дээр тогтсон. Энэ нь Ганц модны боомт дээр 57 ам.доллараар нийлүүлэхээр тохирсон үнэ юм. Хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулалгүй, үнэ тогтоох дээрх механизмыг үргэлжлүүлэн мөрдсөн бол тонн тутмаас 10 ам.доллар алдаж, дор хаяж 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан юм. Гэтэл 70 ам.доллараар зарж байсныг 38 ам.доллар болгон дур мэдэн гэрээг өөрчилж, дордууллаа хэмээн үндэслэлгүй мэдээлэл зориудаар тарааж байгаад харамсч байна.   

0 Сэтгэгдэл
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон
Хамгийн их уншсан