Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Насос станцын засварын байрны барилгын засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг  урьж байна.
Баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц бүрийг нь 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг тус компанийн ХААН банкны 5020501745 тоот дансанд регистрийн дугаараа бичиж шилжүүлнэ.

Битүүмжилсэн үнийн саналыг 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг 3-р хороо,
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн
захиргааны 1-р байр, Хяналтын хэлтэс

Óòàñ:  70111317, 70111321
Фàêñ: +976-11-343024

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан