Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар хэн юу ярив???


З.Энхболд: Шинэчлэл гэдэг ганц Тэмүүжин гэдэг нэртэй Чингис баатар гарч ирээд хийдэг ажил биш

- Ерөнхийлөгч бол их сайн хүн гээд бодоод байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хуулиуд нь батлагдахгүй буцаад байна гэдэг энэ хүний ажил явахгүй л байна гэсэн үг-

 УИХ-ын дарга З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Тэмүүжингийн талаар ийн ярив.


Манайд улс төрийн соёл Ц.Элбэгдорж Ерөхийлөгчөөр дууссан гэж болно. УИХ-ын гишүүн байхдаа хэл аманд орооцолдоод эхлэнгүүт гишүүнээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулж цагаадаж байсан. 1992-1996 онд шүү дээ.
*Тэмүүжингийн асуудлыг Байнгын хорооны  хаалттай  хурлаар хэлэлцсэн.  Өөр эрүүгийн хэргийг мөрдөх явцад Тэмүүжин сайдын нэр гарч ирсэн тохиолдол хэд хэд байгаа учраас  Хууль зүйн хороо хаалттай хуралдсан.  Гэмт хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас хаалттай хэлэлцэх ёстой. УИХ-аар хэлэлцэхэд ч энэ асуудал хаалттай явна. Хүний мууд дуртайдаа огцруулах гээд байгаа юм биш. Шинэчлэл гэдэг ганц Тэмүүжин гэдэг нэртэй Чингис баатар гарч ирээд хийдэг ажил биш. Энэ бол  цагдаа гэхэд 20-оод мянга, прокурор гэхэд бас 1000 гаруй хүн, шүүхийн мянга гаруй хүн гээд ийм олон байгууллага хүн дэмжиж байж явах ёстой. Тэмүүжин сайдын нэг зүйлтэй би огт санал нийлддэггүй. Одоо байгаа энэ гурван хуулийн байгууллагыг их муухайгаар хэлдэг. Болохоо байчихсан байгууллага, авлига  авдаг гэх зэргээр. Тийм хэсэг хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдээрээ тийм биш. Хуулийн системд реформ хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ энийг ганцаараа Тэмүүжин олж хараад хийгээд байгаа юм биш. АН аль 1990 оноос хэлээд, хийгээд чадах ядахаараа хийж байгаа зүйл бий. Хамгийн том реформыг тэгж яривал Ерөнхийлөгч Элбэгдожийн үед хийсэн. Хэд хэдэн хууль байгаа. Тэгэхэд Тэмүүжин сайд байгаагүй, гишүүн л байсан. Харин тэр үед Нямдорж дэмжиж байж гаргасан 6-7 хууль бий.
*Ер нь, олон нийтэд их буруу ойлголт төрчихсөн байна лээ. Одоо энэ хийж байгаа жагсаал цуглааныг харахад ч буруу явж байна. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхэд  хоёр жилийн хугацаа байна. Энэ хооронд Тэмүүжин сайдыг Цагдаатай, прокурортой, шүүхтэй гээд өөрийнх нь хийх гээд байгаа реформыг дэмжээд явах ёстой хүмүүстэйгээ хэл амаа ололцоод явна гэхэд итгэл алдраад байгаа. Яагаад гэвэл өөрөө ажлаа аваад жил найман сар болж байна. Энэ хугацаанд тэр байгууллагынхаа хүмүүстэй хэл амаа ололцож чадаагүй гомдол нь байнга ирж байна. Хууль зүйн байнгын хороон дээр байнга гомдол ирж байгаа.  Бид бүгдийг сонсох үүрэгтэй. Ганц Тэмүүжингийн үгээр бид 1,8 жил явлаа. Сүүлийн үед би болохгүй юм байна гэж бодож байгаа. Ялангуяа эрх мэдэлтэй холбоотой томилогоон дээр Тэмүүжин сайд маш түргэн хуульчилж авсан. Цагдаагийн хоёр дэд дарга, Тахарын албаны даргыг томилдог тэрэндээ гүйцэтгэх эрх мэдэл өгнө ч гэдэг юмуу. Энэ бол реформ хийх гэж байгаа хүмүүст байж болохгүй зүйл. Эхлээд эрх мэдлээ авах гээд байна. Гэтэл эхлээд Эрүүгийн хуулиа батлах хэрэгтэй шүү дээ. Эрүүгийн хуулийн төсөл нь сайн байна аа.Гэхдээ ажлаа авснаас бараг 2 жилийн дараа хйилээ. Хууль нь бол сайн, би чадах ядахаараа дэмжинэ. Түрүүчийнх нь муу байсан. Буцаасан. Хуулийн салбарын шинэчлэл гэдэг маш олон хүний хичээл зүтгэлээр хийгддэг. Тэр олон хүндээ ойлгуулж, дэмжлэгийг нь авч явдаг болохоос чи муу цагдаа, чи муу прокурор, чи муу шүүгч, авлига авдаг гээд загнаад байвал  Тэмүүжингийн бодож байгаа реформ явахгүй.
*Энэ реформыг Тэмүүжингийн гэж хэлэх нь учир дутагдалтай. АН олон жил ярьж хийж байгаа. Саяны батлагдсан хуулийн олон нь түрүүчийн Хууль зүйн яамны үед хийгдсэн. Залгамж чанараар яваад л байгаа. Бүх зүйлийг өөртөө нааж болохгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд даруу биш байгаа. Хуулийн шиэнчлэл хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй байдаг. 1996 онд тэр хөрөнгө мөнгө байгаагүй. Нямдорж сайдын үед ч хүсэл байсан ч байгаагүй. Тэмүүжингийн үед боломж энэ тэр нь бий болсон. Үүнийгээ маш үр дүнтэй явуулах боломж байсан уу гэвэл байсан. Даанч хуулийн салбарынхантайгаа муудсаар байгаад хайран цаг хугацаа алдлаа.
*Хууль зүйн байнгын хорооноос гарангуутаа таван нум нэг сумны тухай яриад эхэлсэн. Би бол ойлгоогүй.  Өөрөө тэгж бодож болох байх. Ер нь мөрдөх албаны хуулийг оруулж эхэлснээс би бол Тэүмүүжин наадах чинь болохгүй байна. Чи хүмүүстэйгээ зөв харилцаж чадахгүй бол чиний реформ явахгүй гээд хуулийг нь зогсоосон. Өнгөрсөн жил болсон асуудал. Тэр үеэс л эхэлж нөхөр энэ эсэргүүцлээ гэж бодож эхэлсэн байх.
*Эрхзүйн шинэчлэлийг хийе гэвэл тэр олон мянган хүнээ халах уу, ганц сайдаа огцруулах уу гэхээр л би сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Дараагийн ямар ч сайд үүнийг аваад явна.
* Шинэ цагдаагийн удирдлага гарч ирээд хөрөнгөжсөн цагдаа нараа тэтгэвэрт гаргая гэсэн шийдвэр барьсан.Тэрний нэг нь Тэмүүжингийн найз Амарзаяа.Тэмүүжинг УИХ-ын гишүүн байхад БГД-ийн цагдаагийн дарга байсан. 2008 оноос хойш. Энэ хүнийг 2 өрөө байраа ХОМ-доо мэдүүлээгүйгээс үүдээд Билэгт ажлаас нь халсан. Гэтэл Билэгтийн орлогчоор тавьсан. Тэгэхээр өөрийнхөө ярьсны эсрэг зүйл ингэж хэлж болохгүй гэдгийг нь Тэмүүжинд хэлсэн.Тэмүүжин “тийм байна аа халчихлаа” гээд шийдвэрээ үзүүлсэн.
*Ёс зүй гэж нэг зүйл байх ёстой. Хууль зүйн сайд хулгай хийдэг, хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй дотно найз байж болохгүй л дээ. Ерөнхийлөгч бол их сайн хүн гээд бодоод байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хуулиуд нь батлагдахгүй буцаад байна гэдэг энэ хүний ажил явахгүй л байна гэсэн үг.

Ц.Элбэгдорж: Х.Тэмүүжин өөрөө  үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Кофе юу, Цай юу” нэвтрүүлэгч Хууль зүйн сайдын талаар ийн ярьсан.

“Х.Тэмүүжин сайд бол алдаагаа засах чадвартай гэдэгт итгэж байна” гэсэн өгүүлбэр байгаа. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Х.Тэмүүжин 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Би 2009 онд Ерөнхийлөгч болсон. УИХ-ын гишүүн байхдаа л бид хамтарсан. Бүр 2003 онд би эргэж ирээд улс төр рүү орж, “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекцээ уншаад л явж байхдаа бид нар хамтарч ажиллаж байсан юм. Тэр үед “Азийн санаачилга” гэсэн ТББ байгуулчихаад, Монгол Улсын Үндсэн хуульд ямар асуудал байна. Бусад хуульд, шүүхэд ямар асуудал байна гэдэгт тэр үед бид нар судалгаа хийж байсан. Энэ чинь арваад жилийн өмнөх болж байна шүү дээ. Тэр л ажлаа өнөөдөр үргэжлүүлээд л явж байна. Гишүүн болоод бид гурван жил хамтраад л ажилласан. Одоо сайд болоод хоёр жил хамтраад ажиллаж байна.

Шинэчлэл дээр алдаа гарна. Ажил хийж байгаа хүн алдана. Хэрэв алдаагаа засчих юм бол улам илүү шинэчлэл хийх боломж гарна. Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн. Тийм улстөрч их цөөхөн байдаг. Сайн улстөрч болох гэвэл есөн шид нь бүрдэх ёстой гээд би хэлдэг. Түүний хамгийн түрүүчийн нэг шид бол явж явж үнэлэмж. Дараагийнх нь хүнтэй харилцах харилцаа. Нийгэм чинь хүнээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр тэр цагдаагийн байгууллагатайгаа яаж харилцах вэ. Явж явж цагдаагийн байгууллага бол Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь удирдсан агентлаг. Хэрэв Х.Тэмүүжин сайдыг жанжин гэж үзэх юм бол тэнд байгаа хүмүүс цэрэг нь. Тэр хүмүүстэйгээ хэл амаа ололцоод, зарим нэг зүйл дээр ухрахаар бол ухарч болно. Ухрах зүйл гэж байна. Дандаа юмыг 100 хувь хийнэ гэж байхгүй. Хууль оруулж ирэхэд хүртэл “За энэ гурав дээр зөвшилцье. Энэ нь хүмүүсийн хэлээд байгаагаар цаг хугацаа нь болоогүй юм шиг байна. Гэхдээ энэ 60 хувийг нь ёстой аваад гарна шүү” гэдэг хэлбэр хэрэгтэй байдаг. Тэр “ноцтой” гэдэг дээр хүмүүс айхтар анхаарал хандуулсан байх. Миний “ноцтой” гэж хэлж байгаа нь бол алдааг нэг удаа хэллээ. Хоёр удаа хэллээ. Түүнийгээ засахгүй л байгаа бол, алдаагаа давтаж байгаа бол тэр нь ноцтой алдаа л даа. Хэрэв алдаагаа засч байгаа бол энэ бол том сургамж. Алдаагаа засна гэдэг бол зориг. Алдаагаа ойлгоно гэдэг бол ухаан. Алдаагаа давтахгүй байна гэдэг бол сургамж. Тэр сургамжийг авсан хүн ямар ч алдаа гаргасан байсан, алдаагаа ухаарсан хүнийг миний бодлоор өршөөх ёстой. Уучлах ёстой гэж боддог. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хөгжилд гай болж байгаа юм байхгүй. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хууль зүйн шинэчлэлийн үйл ажиллагаанд гамшиг тарьж байгаа юм байхгүй. Залуу хүн, анх удаа сайд хийх гээд ажиллаж байна. Бид нар ч алдаж байсан. Гэхдээ алдаагаа зохицуулаад, олон түмэнтэйгээ зөв харьцаад явахад ажил хийх бүрэн боломжтой.

Х.Тэмүүжинг өргөн барилаа гэдгийг сонсоод л би хэлж байсан. Х.Тэмүүжинг огцруулахгүй ээ. Хамгаална аа. Энэ хамгаална гэдэг нь бид хууль, шүүхийнхээ шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Зарим нь хэлдэг юм. “Х.Тэмүүжин ганцаараа хийдэг юм уу” гэж. Х.Тэмүүжин ганцаараа хийхгүй л дээ. Хууль, шүүхийншинэчлэлийг хийе гэхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа.

Яахав, наад зах нь хүнтэй зөв харилцах ёстой. “Аа, энэ тушаал биелүүлдэг цагдаа. Энэ муу цагдааг сайн цагдаа болгоно” ч гэдэг юм уу. Чи нэг хамт олон дээр ирчихээд л, “Та нар муу. Одоо би сайн болгоно” гэвэл биш л дээ. “Та нар Монголын төрийн тавьсан даалгавар, өгсөн үүргийг биелүүлж өдий хүртэл зүтгэлээ, хөөрхий. Одоо бидний өмнө ийм асуудал гарч ирж байна. Та нартайгаа хамтраад энэ юмыг ингэж шийднэ. Нийгмийн ийм шаардлага байна" гэх хэрэгтэй. Наад зах нь яриа, хэллэгийн асуудал. Багш байж шүүмжилдэг байдал улстөрч болоход өөрчлөгдөх ёстой. Энэ хүн бол сурч байгаа. Уулзаад ярьж байхад алдсан алдаагаа ойлгож, ухамсарлаж байгаа байдалтай байгаа. Одоо улам л цаашаа ажиллана. Нэг ийм юм хүнд маш их сургамж өгдөг. Би өөрт нь хэлээд л загнаж байсан.
Би өөрийнхөө байр суурин дээр байна. Одоо би үүнийгээ зөв л гэж үзэж байгаа. Өмнө гаргаж байсан алдаа гэж харж байгаа. Үүнийг хийлгэхийн төлөө явна. Араас нь батлуулах хуулиудаа батлуулах л гэж зүтгэнэ. Тэр хүмүүс зөв бурууг нь шүүг л дээ. Би сонсохоос айгаагүй байхад тэр хүмүүс шүүмжлэхээс юунд айдаг юм бэ. Тэд шүүмжилж л байг. Монголын нэг онцлог нь энэ байгаа юм.

Би түрүүн хэлсэн. Ухамсарласан, ойлгосон алдааг бол өршөөж болно. Өршөөж байх ёстой. Багш хүн хүртэл алдаанаас сурдаг биз дээ. Алдаа бол хамгийн сайн багш. Алдаа, шүүмжлэл гэдэг надад хамгийн сайн багш байсан. Багш хүн хүртэл алдаад, цаашаа ойлгодог гэж боддог. Эд нар ойлголцоод, хамтраад явчих боломжтой. Би Билэгтийг орж ирэхэд толгой түрүүгүй ч загнаж байсан. “Чи өргөдлөө өг. Чи яв. Чи үнэхээр энэ Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол яв. Боллоо. Тэмүүжингийн асуудал орж ирээд юм уу, чиний асуудал ороод ирэхэд би чамайг явуулна шүү. Чи наад цагдаагийнхаа удирдлагыг хийгээд ажилласан шиг ажилла” гэж. Бидний хооронд тийм юм байдаг юм. Тийм үгийг даадаг, тийм итгэлийг хүлээдэг. Ер нь бол би улс төрийн амьдралаас нэг л юм харсан. Үнэхээр боломжтой, итгэдэг хүндээ бол хүн чанга, хатуу үгийг нүүрэн дээр нь хэлдэг. Итгэдэггүй, тэрийг авдаг ч үгүй, эргээд доромжилсон, харьцсан тийм хүнд үг хэлээд хэрэггүй шүү дээ. Бараг магтаад гаргасан нь дээр.

О.БААСАНХҮҮ: УУЧЛАЛТ ГУЙВАЛ  ЗААВАЛ ОГЦРУУЛНА ГЭХГҮЙ
УИХ-ын гишүүн
Намайг төслөө татаж  авсан гэсэн “бор шувуу” нисэж байна. Би төслөө  татаж аваагүй. Одоогоор тэгэх шалтгаан гарч  ирээгүй байна. Гэхдээ төсөлд дурдсан дөрвөн  үндэслэлийг зассан тохиолдолд татах боломж  бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин залуу хүний  хувьд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч,  цагдаагийн бие бүрэлдэхүүнээс уучлалт  гуйвал заавал огцруулна гэхгүй. Хүүхдээ  бусдад үрчлүүлж, мөн өнгөрөгч гуравдугаар  сарын 24-нд твиттер хуудсаараа цагдаагийн  бие бүрэлдэхүүнийг доромжилсон ёс зүйн  алдаа гаргасных нь төлөө Х.Тэмүүжин сайдыг  огцруулна гэсэн. Ямартай ч миний тавьсан  үндэслэлүүдэд дурдсан эмнэлгийн барилгын  асуудал нааштай шийдэгдэж байх шиг байна.  Харин бусад асуудлаар, тухайлбал, хар тамхины  хэрэгт холбоотой эсэхийг нь би мэдэхгүй.  Цаашид огцруулах үндэслэл нэмэгдвэл төслөө  эргүүлэн татаад, нэмж оруулах боломжтой.  Эсвэл төсөлд дурдсан үндэслэлүүдийг хүлээн  зөвшөөрвөл огцруулна гэхгүй. Өөрөөр хэлбэл,  би төслөө татаж аваагүй. Татаж авахад болохгүй  ч зүйл алга.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Би тэр эмэгтэйг танина

Би тэр эмэгтэйг мэднэ, нууж хаагаад байх шалтгаан ч байхгүй. Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан юм билээ. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт нь над дээр ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэр өмгөөлөгч нь хангалттай сайн өмгөөлөл үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэй хулгайн хэрэгтээ ял шийтгүүлсэн. Ялаа эдлээд гарч ирснийхээ дараа “Өмгөөлөгч олж өгсөнд байрлалаа” гэдгээ над дээр ирж хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй юм бий л дээ. Он гарснаас хойш ямар учир шалтгаантай нь мэдэгдэхгүй, миний ажил дээр хэд хэдэн удаа ирсэн. Дараа нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож баривчлагдсаныхаа дараа өөр нэг хүний өмгөөлөгчийн гар утсаар над руу ярьсан. Тэр үед нь би “Хэрэг хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэдэг л хариу өгсөн. Тэр бүх мэдээлэл тухайн үедээ цагдаад бүртгэгдээд, бичигдээд үлдсэн байдаг юм билээ.

http://politics.news.mn/content/177638.shtml

0 Сэтгэгдэл
Сонирхолтой мэдээ.
ene 3 gazar avilaga avdag ni unensht. shoron orond orohguimsan gej aij, megdsen humuus avilga ugsunuu nuugaad heldegguisht.
Odoonii byh yls turchid bygd alivaa negen no baigaa shyydee.Bayartsogt l gehed hichneen haus hichneen nuudgaitaig ta ner medehuu.Yyniig ch ehner ni meddeggyi l yum baina lee shdee.Mun hugshin Demberel hyrtel ...tegehed gants Temuujin Temuujin l geh yu .Gants yum hiih geed baigaa hyniigee ih shahaj baina daa novshnuud .Ter Sugar .Nomtoibayr.Zorigt.Nyamdorj.Gansyh bygd shyyhiin shinechilel hiichihvel byh bulhai ni garchih geed uheh neee....
Оороо огцорсон нь дээр юм бна? Их далбигнуур нохор юм шиг
Хамгийн их уншсан