Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван дайчны амь насанд хэн буруутай вэ

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө үүрэг авч ниссэн 19 хөвгүүний 15 нь эргэж ирээгүй юм. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хонин нугад гарсан түймрийг унтраахаар 2007 оны зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай МИ-8 нисдэг тэргээр ниссэн боловч “нисдэг тэрэгний сүйрлээр…” гэсэн тодотголтойгоор 15 дайчин хорвоогоос үүрд явж, тэдний араас 15 эх, 15 эхнэр, олон хүүхэд өнчирч үлдсэн. Үүнийг бид мартах учиргүй.

Тэр хэргийн буруутан одоо болтол хэн бэ гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн үед Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан С.Отгонбаярыг буруутай гэж талийгаачдын ар гэрийнхэн үзсэн ч хэрэг хэрэгсэхгүй болсон. Даранчгүй эл ослын шалтгааныг нэгэнт хорвоогоос хальсан нисэх багийнханд чихэж байв.
Гэтэл усан борооноор нисч болохгүй гэдгийг мэдсээр байж, “Эх орны дуудлага хэмээн дарамталсан сайдын тушаал”-аар нисэх багийнхан нисч битүү мананд бууж чадалгүй агаарт дөрвөн цаг орчим байсан гэдгийг амьд гарсан нь хэлсэн байдаг. 

Онгоцны сүйрсэн шалтгааныг  тогтоох ажлын хэсгийн дүгнэлтэд Улаанбаатараас хөөрсөн нисдэг тэрэг Мандал сумын нутаг Хонин нуга, Шарлан голын чиглэлд нисэх үедээ “Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан” хэмээсэн дүгнэлтэд хүрэв.

Гэтэл 15 эрэлхэг хөвгүүний амь насанд хэн буруутай вэ гэдгийг тогтоогоогүй, эцэг эх, үр хүүхэд, хань ижлийнх нь сэтгэлийн шарх аниагүй байтал дахиад л гурван эрэлхэг хөвгүүн маань эх орныхоо төлөө амь насаа өргөлөө. Тэд Дорноговь аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар мөн л үүрэг авсан дайчид байлаа. Харамсалтай нь хуурайшсан мод, өвсөнд хүрч улам бадамлах галын дөлийг дарах гэж яваад тэр хөвгүүд маань хорвоог орхилоо. Харин тэдэндтэй мөр зэрэгцэн зүтгэж явсан хоёр дайчин 90 хувийн түлэгдэлтэй гэсэн оноштойгоор хотод хүргэгдэж ирж эмчлүүлж байна. Харин үүнд хэн буруутай вэ. Энэ асуултад ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, “Хэргийг хууль хяналтынхан шалгаад буруутанг тогтоох байлгүй. Өмнөх 15 хүн амь насаа алдахад тухайн үеийн сайд асан С.Отгонбаяр огцорсон. Харин намайг энэ хэрэгт буруутай гэвэл би ажлаа өгөхөд бэлэн байна” хэмээн хариулав. Эрэлхэг дайчдын амь нас Ц.Амгаланбаяр даргын албан тушаалаас хямдхан гэж үү. Юутай ч эрэлхэг хөвгүүд маань эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байлаа.

0 Сэтгэгдэл
ТӨР ЗАСАГ
Хамгийн их уншсан