Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжин сайдын улс төрийн соёлыг харъя

Чөлөөлөгдөх, огцрох хоёрын хооронд жаахан ч биш бүр нэлээн ялгаа бий. Өөртөө хариуцлага тооцуулахыг өөрөө санаачилж чөлөөлөгдөхийг хүснэ гэдэг улс төрийн соёл. Харин буруугаа ухамсарлахгүйг нь хэн нэгэн олж хараад хариуцлага хүлээх ёстой гэвэл биелүүлэх л учиртай. Нэг, хоёр, гурав, түүнээс ч олон хүн алдаа, дутагдал, бурууг нь батлаад байхад хүлээж авахыг хүсэхгүй, сонсох ч хүсэлгүй нэгэн эрхэм бол Хуульзүйн сайд Х.Тэмүүжин. Огцруулах ёстой сайдын нэг мөн гээд УИХ-д сарын өмнө асуудал тавьчихлаа. Бүтэн сар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал парламентад дуншлаа. Анх асуудал оруулснаас хойш ямар ч их үйл явдал өрнөв. Х.Тэмүүжин сайдаас өөр сайн хүн Монголд үгүй л болчих шиг. Нэг өнцгөөс харвал их сайн хүнийг цөөн хэд нь нийлээд муулаад байгаа мэт. Харин нөгөө цонхоор бодит үнэн харагдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Тэмүүжинд ноцтой алдаа, дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцрох сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч, сургамж авах чадвартай гэж итгэе” гэж твиттер хуудсандаа бичсэн. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгч энэ хүнийг буруу ойлгоод байна гэж тайлбарлаад “Хуулийн системд реформыг Тэмүүжин ганцаараа олж хараад хийгээд байгаа юм биш.

Ардчилсан нам аль 1990 оноос хэлээд, хийгээд чадах ядахаараа явж байгаа зүйл бий. Хамгийн том реформыг тэгж яривал Ерөнхийлөгч Элбэгдоржийн үед хийсэн. Хэд хэдэн хууль байгаа. Тэгэхэд Тэмүүжин сайд, гишүүн л байсан. Харин тэр үед Нямдорж дэмжиж байж гаргасан 6-7 хууль бий. Хуулийн шинэчлэл хийхэд хэрэгтэй хөрөнгө мөнгө 1996 онд байгаагүй. Тэмүүжингийн үед боломж нь бий болсон.

Ер нь, олон нийтэд их буруу ойлголт төрчихсөн байна лээ. Одоо энэ хийж байгаа жагсаал цуглааныг нь харахад ч буруу явж байна. Энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхэд хоёр жилийн хугацаа байна. Тэмүүжин сайдыг Цагдаа, прокурор, шүүх гээд өөрийнх нь хийх гээд байгаа реформыг дэмжээд явах ёстой хүмүүстэйгээ хэл амаа ололцоод явна гэхэд итгэл алдарч байна. Яагаад гэвэл ажлаа аваад жил найман сар болж байхад  салбарынхантайгаа хэл амаа ололцож чадаагүй гэх  гомдол байнга ирж байна” гэсэн. АН-ын хоёр гуравхан гишүүнээс бусад нь Х.Тэмүүжин сайдад итгэл үзүүлэхгүй гэж саналаа өгснийг энд сануулъя.
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Тэмүүжин сайдыг хэд хэдэн төсөл, тендер будилуулсан гэдэг мэдээллийн дагуу АТГ-т тоот гаргасан. Сэтгүүлчдийн гаргаж тавьсан асуудлыг шалгах хүсэлт өгсөн ч ажил хийгээгүй. Өнгөрсөн долоо хоногт Тэмүүжин сайдыг яагаад огцруулах ёстой вэ гээд лоозон барьж жагсахад цагдаа нар ирээд мэдүүлэг, байцаалт авсан. Гэтэл дээрээс таныг шалга, зогсоо гээд байна гэсэн. Захиалгатай ажилладаг хуулийн байгууллага байж болох уу. Албан тушаалын шинжтэй асуудлаар Тэмүүжин сайдаас мэдүүлэг ав гэхээр бид яаж чадах юм гэнэ. Эрх мэдэлтнийг байцаадаг байгууллага Монголд байна уу. Ерөнхий сайдаа байцааж чаддаг хуулийн байгууллага байна уу. Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гээд заачихсан. Шинэчлэлийн бодлогын асуудлаар уулзъя, мэтгэлцье гэхээр уулзахгүй байна. Тэгчихээд хар тамхичин охинтой уулзаад, өмгөөлөгч олж өгөөд явж байна” гэж ярилаа. УИХ-ын дарга З.Энхболд “Ёс зүй гэж нэг зүйл байх ёстой. Хууль зүйн сайд хулгай хийдэг, хар тамхи хэрэглэдэг хүмүүстэй дотно найз байж болохгүй л дээ. Ерөнхийлөгч бол их сайн хүн гээд бодоод байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хуулиуд нь батлагдахгүй буцаж байгаа нь гэдэг энэ хүний ажил явахгүй л байна гэсэн үг” гэж анхааруулсан.

Х.Тэмүүжин сайдад хүмүүс ямар их итгэл хүлээлгээд тэр нь юу ч үгүй болж нуран унасныг нь яриад л байдаг. Гэтэл тэр өөрийгөө өмөөсөөр, бас дахин өмөөрүүлсээр л... Гар утас хулгайлсан охинд өмгөөлөгч олж өгснөөсөө болоод захиалгатай, зохион байгуулалттай хэрэгт уначихлаа гэж эрхэм сайд мэдэгдсэн. Тэгвэл мөрдөн байцаагчид хар тамхины хэргээр баригдсан нэгэн эмэгтэйтэй урт хугацааны турш, байнгын холбоо харилцаа тогтоосон утасны эзэн Хуульзүйн сайд нь байсныг нотолчихлоо шүү дээ.

Өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Долоо хоногийн өмнө чуулганаас АН-ын бүлэг завсарлага авсан хугацаа үүгээр дуусч буй. Хоёр ч Байнгын хорооноос огцруулах хангалттай үндэслэл бий гэж үзээд шийдвэрээ гаргачихсан. Заавал ингэж огцруулах асуудалд дэгээдүүлэн сайдын суудлаасаа буух хэрэг байна уу. Х.Тэмүүжин сайд өөрөө улс төрийн соёл гаргаад чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөх нь энэ цаг үед түүнийг фэйсбүүкээр лайк цуглуулж, элдэв реклам, захиалгат нэвтрүүлэг хийлгэж өөрийгөө хамгаалах гэснээс нь хэдэн мянга дахин сайхан харагдуулна.
Улс төрийн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзъя гээд байхад нь л хүчээр үлдээдэг “улс төрийн соёл” байна. Харин ёс зүйн алдаа, ажлын хариуцлага алдсан Хуульзүйн сайдаа аваад үлдчихвэл ямар төрлийн улс төрийн соёлд тооцогдох юм бол доо.

0 Сэтгэгдэл
Ёостой хуцаа шив цагдаагын мафжсан хурандаа нар ингэж бич гэв үү муу хөлсний нохой минь
ЗӨВ ШҮҮ
Gants shudarga yum hiisen huniig bur uzej chadahgui, hamag bulhaig chin ilruulehees aij baih shiv dee. Ogtsruulj avaad ard tumnii horongiig idehee urgeljluulne gej bas goridood.Odoo bid tegj ta nart iduuldeg tsag ongorson. Ard ni ard tumen baigaa. Iregnii dain gargahgeegui bol ene huneer ***** orold.
ene hiniig oroldsoor iagaad ard tumnii tarhiig ygaaj duussna gej ***** gorid. ter har tamhi huuhen chini zohiomol zuil shuu dee. ene hun ajlaa sain hiij baigaa shuu.
юу хийсэн гэж энэ сайдыг өмөөрөөд байгаан эмнэлэг болиулсан энэ шинэчлэл гээд байгаа юмыг нь сайн юм хийсэн гээд байгаа юм уу өөрөө саналаараа огцорооч тэгвэл нэр хүнд чинь сайн байх юм биш үү
Энэ одоо болиосой, өөрөө сайдаасаа татгалзаасай, нэр төр нь газраар нэг уначихлааш дээ
энэ залууд нэр төр гэж байдгүй юм шигээ үнэхээр улс төрч улс төрийн соёл мэддэг бол өдийн өөрөө огцорчихсон байхгүй юу энд тэнд гошигоноод л хүнээр өрөвдүүлэх гэж матрын нулимас дуслуулаад л байдаг чааваас гэж
тэмүүжин сайд чинь мундаг үнэнийг хэлдэг хүн байхгүй юу.юм хийж бүтээх гэсэн чухал хүнээ унагаах гээд байх юм даа.яанадаа яана
юу хийсэн гэж энэ сайдыг өмөөрөөд байгаан эмнэлэг болиулсан энэ шинэчлэл гээд байгаа юмыг нь сайн юм хийсэн гээд байгаа юм уу өөрөө саналаараа огцорооч тэгвэл нэр хүнд чинь сайн байх юм биш үү
Огцруулах нь зүйтэй
Temuujing yallah zailuulah gej oroldoj baiga ahumuus bugd Chinagiin tagnuul turshuuluud shuu ard tumen seremjtei baigaarai Ganbaatar Fenshuugiin hiij baigaa ajil shuu
ХАР ТАМХИ ЯНХАНдалттай холбоотой гэж чи мэдээд нотлоод байгаамуу малаа ... Чамайг ХИЛ гарах гээд зогсож байхад ЦҮНХЭНД чинь мэдэгдэхгүйгээр БОХЬны дайны ХАР ТАМХИ хийсэн байвал ЧИ ГААЛЬ дээр минийх биш гэж НОТОЛЖ ЧАДАХУУУ. АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИД ХҮНИЙГ ИНГЭЖ Л АЛДАГ. УЧИР НЬ ТЭДЭНД ШУДАРГА ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ...

ТЭМҮҮЖИНГ ДЭМЖИГЧИД ЦУГЛУУЛЖ ПИАР ХИЙЛЭЭ ГЭХ ЮМ ХАРИН ЭНЭ НОМИН МЭТЭД ХЭН МӨНГӨ ӨГЧ ЗАХИАЛГААР ИЙМ ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙНАААА. НЭГ НӨХРӨӨ ДАРЖ Л БАЙВАЛ "АТААТАНТАЙГАА" Ч НӨХӨРЛӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЯАХ ВЭ... НЯМДОРЖ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН Ч ГЭХ ШИГ БАЛИАРАХАА БОЛЬ... САРЫН ӨМНӨ НОМИН ТА НЯМДОРЖИЙГ шүүмжлэхдээ МОНГОЛЫГ ШОРОНЖУУЛСАН ГЭЭД БАЙСАН БИШҮҮ. ЭНЭ ЧИНЬ Л ЧАМАЙГ ХӨЛСНИЙ ЗАХИАЛГАТ БИЧЭЭЧ ГЭДГИЙГ НОТЛООД БАЙНА ...

Temuujin chi uuruu urgudluu uguud ogtsorbol chamd l heregtei tiim ikh shinechlelhiih geed bgaa yum bol tsoo shine soel gargaj urgudluu ug l duu chamd l ulziitei dee asuudal chini batlagdchihsan yum bna lee shuu dee

энэ нөхөрт тийм ухамсар байгаа юм уудаа хар тамхитай,янхандалттай орооцолдсон бол өөрийн ухамсраараа огцороод үнэн мөнөө олоод эргээд гараад ирэх боломж байх л ёстой энэ бол шудрага ёс үнэн ардчилал харин нэгэнт олдсон местээ алдахгүй гэж үхэн хатан зуураад байгаа бол цаашдаа хүний нүүр харахад болон үр хүүхдийнхээ өмнө ичгүүртэй л болох байх даа
ХАР ТАМХИ ЯНХАНдалттай холбоотой гэж чи мэдээд нотлоод байгаамуу малаа ... Чамайг ХИЛ гарах гээд зогсож байхад ЦҮНХЭНД чинь мэдэгдэхгүйгээр БОХЬны дайны ХАР ТАМХИ хийсэн байвал ЧИ ГААЛЬ дээр минийх биш гэж НОТОЛЖ ЧАДАХУУУ. АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИД ХҮНИЙГ ИНГЭЖ Л АЛДАГ. УЧИР НЬ ТЭДЭНД ШУДАРГА ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ...
ХАР ТАМХИ ЯНХАНдалттай холбоотой гэж чи мэдээд нотлоод байгаамуу малаа ... Чамайг ХИЛ гарах гээд зогсож байхад ЦҮНХЭНД чинь мэдэгдэхгүйгээр БОХЬны дайны ХАР ТАМХИ хийсэн байвал ЧИ ГААЛЬ дээр минийх биш гэж НОТОЛЖ ЧАДАХУУУ. АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИД ХҮНИЙГ ИНГЭЖ Л АЛДАГ. УЧИР НЬ ТЭДЭНД ШУДАРГА ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ...
ХАР ТАМХИ ЯНХАНдалттай холбоотой гэж чи мэдээд нотлоод байгаамуу малаа ... Чамайг ХИЛ гарах гээд зогсож байхад ЦҮНХЭНД чинь мэдэгдэхгүйгээр БОХЬны дайны ХАР ТАМХИ хийсэн байвал ЧИ ГААЛЬ дээр минийх биш гэж НОТОЛЖ ЧАДАХУУУ. АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИД ХҮНИЙГ ИНГЭЖ Л АЛДАГ. УЧИР НЬ ТЭДЭНД ШУДАРГА ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ...
zuuraldaad uhlee yu
bolobcroliin said ogstroh heregtei bishuu ter hunii hariustsan yamnii ajilchid 8 tsagtaa ch ajildaa irj chaddaggui dandaa 9-s hoish irdeg /horongo oruulaltiin heltesiin ajilchid 1 dabhart baih/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗУЙН САЙД НЬ ХАМГИЙН АЙМШИГТ ХАР ТАМХИ ГЭДЭГ УГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ЕРТЕЖ БАЙГАА НЬ ЯАЖ Ч ЕИЕЕРЧ БОЛОХГУЙ АСУУДАЛ!!!ГАДНА БА ДОТООДОД ЮУ ГЭЖ ДУГНЭХ ВЭ?????? ТЭМУУЖИН САЙД ЕЕРЕЕ ОГЦРООД ХУДАЛ ГУТГЭСЭН БОЛ АЛБАН ЕСООР НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭД АМ БАРДАМ ЗОГСОХ НЬ ЗЕВ ШУУ!!!!!ХЭРЭВ ГУТГЭСЭН НЬ ТОГТООГДВОЛ ТУУНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭДУУДТЭЙ МОНГОЛЫН ТЕРД ДАЙСАГНАСАН ГЭЖ ХАТУУ УЗЭХ ХЭРЭГТЭЙ!!!! БАС ЯАХ ГЭЖ , ЮУ ДУТЛАА ГЭЖ ЕЕРИЙНХЕЕ УРИЙГ ЯМАР Ч АРГААР ХАМААГУЙ ТЭР КАНАД МАНАД ЯВУУЛСАН ЭЦЭГ ВЭ??? ХЭВЛЭЛЭЭР ГАРСАН МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАЖ ЕЕРИЙН БОДЛОО ЖИРИЙН НЭГ ИРГЭН БИ БИЧИВ. Х. ТЭМУУЖИН МИНЬ УНЭНД ГУЙЦЭГДЭХ БУРУУ УЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛ БИТГИЙ ГУРИЙГЭЭРЭЙ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГАРААД ЕЕРТЕЕ ИТГЭЛТЭЙ БАЙВАЛ УЗЭХ ГАНЦ ЗЕВ ЗАМ БОЛ ДЭЭР ХЭЛДЭГ ОГЦРООД ЗЕВЕЕ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.
Huuli zorchison bol ih baga AN gishuun hamaagui shuu dee shudraga baih heregtei ogtsorson deer baih
Хамгийн их уншсан