Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны зуны олимп дахиад Лондонд болох нь уу


Олон улсын олимпын хорооны зарим албан тушаалтан Бразилын нийслэл Рои-де-Жанейрод зохион байгуулахаар төлөвлөөд байгаа зуны олимпын 2016 оны тоглолтыг Лондонд шилжүүлэн зохиохоор ярилцаж байгаа хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж эхэллээ. Олимпын наадам эхлэхэд хоёр жил үлдээд байхад Рои-де-Жанейрод барьж байгаа спортын байгууламжууд  төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байгаа нь албан тушаалтнуудын сэтгэлийг зовоож  ийм яриа гарсан байж  магадгүй гэнэ. Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутсын үгээр бол бразилчуудын бэлтгэл урьд өмнө үзэгдээгүй муу явж байгаа гэнэ. Зарим байгууламжийн барилгын ажил бүр эхлээгүй дэд бүтцийг нь ч шийдээгүй байгаа юм байна. Тэгээд ч хотод цэвэр усны чанар хангамж тун муу байгаа гэжээ. Энэ бүхэн нь 2004 онд болсон Афины олимпын бэтгэлээс ч хойрго байгаа учраас Рио-де-Жанейро энэ удаан байдлаараа дээд амжилт тогтоож магадгүй гэнэ. Үүнтэй зэрэгцээд Лондон хотод олимп болон паралимп зохион байгуулсан хорооны дарга Уилл Глендиннинг “Лондонгийн хувьд 2016 оны олимпын тоглолтод бэлтгэх хангалттай хугацаа байна” гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан