Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхүүд болох модон баримлын наадамд монголчууд оролцоно

ОХУ-ын Эрхүү мужид энэ сарын 14-нд эхлэх Олон улсын модон барималчдын дөрөвдүгээр наадамд монголын сийлбэрч, барималчид оролцох юм байна. Эрхүү мужийн Ангарын районы Савватеевск тосгонд болох энэ наадамд Орос, Монгол, Мексик, Украин зэрэг 15 орны  баг оролцож тус бүр 4 метр урт, 60-90 см диаметртэй гуалингаар баримал хийхдээ наадам үргэлжлэх 10 хоногт өглөөний 9,00-22,00 цаг хүртэл бүтээлээ туурвиж өрсөлдөх юм байна. Энэ жилийн уралдааны сэдэв нь цэцэг болохоор урлаачид өмнө урладаг байсан үлгэрийн дүрүүд, бусад баатруудтай цэцэгсийг уялдуулан зохиомжилж браимлаа бүтээх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан