Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов гарлаа

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэх жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм.

Энэ жилийн наадмын гол онцлог нь Хэнтий аймгийн Дархан сум буюу нэрт яруу найрагчийн төрсөн нутагт болж байгаа бөгөөд тус сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. “Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцохыг хүсэгчдийн чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвийн нэг шүлгийг 3000 төгрөгийн хамт энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн байранд хүлээн авах юм байна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүл юм.

Наадмын хоёрдугаар шат ирэх сарын 14-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгаруулах ажээ. Дашрамд дурьдахад,  яруу найрагч Р.Чойном 1975 онд Батноров суманд цөллөгт байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус эрхин сонетийн нэрээр нэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан