Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд аюул нүүрлэжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд түймрийн улмаас 11 айл орох оронгүй болж, 60 гаруй айлын өвөлжөө бууц шатжээ. Тус сумын газар нутгийн дийлэнх хэсэг нь шатсан гэнэ. Сумын төвд л гэхэд 20-30 метрийн цаана байгаа зүйл харагдахгүй болтлоо түймрийн утаанд дарагдаад байгаа аж. Нутгийн иргэнтэй утсаар холбогдоход, “Түймэр сумын төвд тулж ирээд байна. Сумын бүх л хүн түймэрт дайчлагдаж байна. Сургуулийн хүүхдүүд сумын төвөө тойруулж газар ухаж байна. Орхон, Булган аймгийн онцгой байдлын ажилтнууд ирсэн. Ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Айлын гэр орон, мал ахуй шатсан” гэлээ. Мөн түүний хэлж буйгаар зарим хүмүүс зэргэлдээх сумаас анжис авчрахаар явсан гэнэ. Анжсаар газар хагалж, сумын төвөө хамгаалах арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан